×
Нийгэм 12 Арваннэгдүгээр сарын 2013

Хятад улсад 40 гаруй жил явуулж байгаа төрөлтийг хязгаарлах бодлого тус улсын хүн амын өсөлтийг 400 саяар бууруулахад хүргэжээ.

Египетийг арбын орнуудын дунд эмэгтэйчүүдэд хамгийн ээлгүй орноор үзжээ. Энэ тухай мэдээллийн Ройтер агентлагийн Tomson Reuters Foundation хандивын сангийн мэргэжилтнүүдийн жендерийн тэгш эрхийн асуудлаар явуулсан судалгааны дүн харуулжээ.

Филиппины “Хайянь”супер хүчтэй хар салхины улмаас арван мянга гаруй хүн амиа алдаад байна. Байгалийн гамшигийн үр дагаварыг арилгахад туслахаар Орос улсын ОБЯ-ны аврагчид Филиппиныг зорьлоо.

Сибирийн эрдэмтэд төрөл бүрийн өнгийн төмс гаргаж авчээ. Нил ягаан, хөх, улаан өнгийн төмс удахгуй худалдаанд гарна. Мэргэжилтнүүдийн яриагаар, ийм төмс их хэмжээний төмсний гурил болон хүний бие мах бодид таатай нөлөөлөх антиоксидантуудыг агуулсан байна.

ХКН-ын ТХ-ны 3-р бүгд хурал Хятадад шинэтгэлийг хөгжүүлэх шинэ механизмыг санал болгох байх. 5 дахь үеийн удирдагчдын шинэтгэлийн амжилт хятадын нийгмийн элитэд ямар хэтийн төлөвийг нээхээс ихээхэн шалтгаална.

Хятадын баруун-хойд Гуанси-Жуаны өөртөө засах орны Гуйган хотод 1 мянга гаруй сурагч болон багш нар «Хайянь» хар салхины  үерээс болж дунд сургуулийн байшингаас гарч чадахгүй байна гэж Синьхуа агентлаг аврагчдын мэдээллээс иш татан уламжлав.

Польшийн цагдаагийн хүчин Варшавад ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд түйвээн бусниулах ажиллагаанд оролцсон 30 хүнийг саатуулав.Дипломат төлөөлөгчдийн газрын байшинд давшилсан гурван этгээдийг шийтгэнэ.

Оросын Онцгой байдлын яамны аврагчид ба эмч нар сүйрлийн хар салхинд нэрвэгдэгсдэд туслахаар Филиппин руу онгоцоор явав. Өнөөдөр Москва « Аврах төвийн» отрядын нүүдлийн эмнэлэг болон эмч нар, аврагчид бүхий хоёр Ил-76 онгоцоо филиппиний Себу хот руу явуулав.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013