×
Нийгэм 7 Арваннэгдүгээр сарын 2013

Агаар дулаарсан учир Пакистаны уул нурууны мөсөн хайлсаар байж, 2035 он гэхэд бүрмөсөн хайлж, улс орныг цэнгэг усны нөөцгүй болгоно гэж Пакистаны ШУ,технологийн сайд Захид Хамид мэдэгдлээ.

Баруун цэргийн тойргийн анги нэгтгэлийн цэргийн албан хаагчид энэ өвөл эсгий гутал өмсөхгүй.Өдөр дутам өмсөх шинэ маягийн өвлийн дулаан гутал офицер, түрүүч, жагсаалын цэрэгт өгсөн тухай «Интерфакс» агентлаг Баруун цэргийн тойргийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

Дэлхийн агаарыг дулааруулахад нөлөөлж байгаа хүлэмжийн хий гэгч 2012 онд агаар мандалд урьд үзэгдээгүй хэмжээнд хүрсэн тухай Дэлхийн цаг уурын судлалын байгууллага зарлан мэдээллээ.

БНХАУ-ын дарга Си Зинпин армид хандан намын манлайг заавал дэмжихийг уриалав. Намд үнэнч байх нь Хятадын ардын чөлөөлөх армийн гол зүрх, бат орших эх булаг юм гэж тэрээр өчигдөр Чанша дахь ХАЧА-ийн Батлан хамгаалах ШУ-техникийн их сургуулийг шалган байцаах үеэрээ мэдэгджээ.

Одоогийн Таджикстаны ерөнхийлөгч Эмомали Рахмон өчигдөр болсон улсын ерөнхийлөгчийн сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан байна.

Москвагийн Улаан талбайд 1941 оны 11-р сарын 7-ны алдарт парадны түүхэн 72 жилийн ойд зориулсан парад болж өнгөрөв.

“Союз ТМА-11М” сансарын жолоодлоготой хөлөг ”Союз –ФГ” пуужин тээгчийн хамт пүрэв гаригт Байконуурын сансарын буудлаас Олон улсын сансарын станц руу хөөрлөө.

Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013