×
Нийгэм Арваннэгдүгээр сар 2013

Глазгогийн төвийн пиво бааран дээр цагдаагийн нисэх онгоц унасны улмаас дор хаяж 6 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ.

Сөрөг хүчний жагсагчид Тайландын нийслэл Бангкокт өөрсдийн эсэргүүцлээ цаашид улам нэмэгдүүлэн улсын телевиз олон нийтийн мэдээллийн байгууллага, онцгой мөрдөн байцаах газрыг эзлэн авахаас эхэллээ.

ОХУ-ын БХЯ-ны сайд асан Анатолий Сердюковын эсрэг эрүүгийн хэрэг өдөөжээ. Түүнийг улсад 56 сая рублийн хэмжээний хохирол учруулахад хүргэсэн хайхрамжгүй цалгар назгай байдалд сэжиглэж байгаа юм.

Энэтхэгийн Керала мужид дэлгүүрийн хажууд унтсан согтуу эрийг могой залгижээ. Үүний улмаас хөөж томорсон могойг нутгийн иргэд олсон байна.

Ливийн баруун өмнө зүгт орших Сабха хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж 40 гаруй хүн амь үрэгдсэнийг британий телевиз радиогийн Би-би-си корпараци өнөөдөр мэдэгдлээ.

Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.

Бангкокад засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид Тайландын армийн жанжин штабын дэвсгэр нутагт дайран орсон тухай Ройтер агентлаг нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээллийг үндэслэн уламжлав.

Орос, Монгол улсууд нь ховордсон ан амьтад, өвс ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн нөөцийн хоёр газрыг байгуулахаар тохиролцсон гэж орос-монголын засгийн газар хоорондын хуралдааны дараа оросын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской мэдэгдэв.

Тайландын эсэргүүцлийн давалгаан Бангкокоос халиад байна.

Хятадын баруун-өмнөд хэсгийн Гуйчжоу мужид хурдан галт тэрэгний төмөр зам дээр баригдаж байгаа барилга нуран унажээ. Гурван хүн гэмтэл авч, Sinopec корпорацын нефтийн хоолой гэмтжээ.

Осол гарсан станцын оператор ТЭПКО компаний төлөөлөгч тэмдэглэхдээ, эдгээр ажлууд нь ашиглагдаагүй түлшний хаягдлыг гаргахаас илүүтэй эрсдэлтэй гэжээ

Хүнд эрүүгийн гэмт хэргийн ял шийтгэлээ эдэлж дууссан ч байсан цагаач иргэдийг Орост нэвтрүүлэхгүй болохтой холбоотой хүүлийн төслийг ОХУ-ын Улсын думын депутатууд бэлтгэжээ. «ОХУ-д орох болон ОХУ-аас гарах хэв журмын тухай» хүүльд өөрчлөлт оруулж байгаа зохиогчид, өөрсдийн орондоо хууль зөрчсен иргэд, хилийн чанадад ч хэв журам сахихгуй гэж үзсэн байна. Оросын иргэдийг тэднээс хамгаалан парламентчид аюулгүй байдлын түвшинг нэмэгдүж, нийгэм дэх хурцадмал байдлыг багасгана гэж найдаж байгаа юм.

АНУ-д буудлага болсон тухай мэдээ дэлхийн мэдээллийн эмхтгэлийг байнга арвижуулах боллоо. Үйл явдал нь ургэлж адил: ээлжит ухаангуй амьтан өнгөрөгч хүмүүс болон оюутнууд луу эмх замбараагүйгээр гал нээдэг байна. Гэтэл гэмгүй номхон ард луу гаж донтнууд төдийгүй америкийн цагдаагийнхан буудах болжээ.

Японд эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр өвчтний цусыг ДОХ-той донорын цусаар сэлбэжээ. Энэ тухай мягмар гаригт Эрүүл мэндийн сайд Норихиса Тамуругийн ярьсныг Киодо цусин агентлаг иш татан уламжлав.

2011 оны 3-р сараас үргэлжилж байгаа цэргийн зөрчилдөөний явцад Сирид 11 мянга гаруй хүүхэд алагдсан байна

Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгарын өөртөө засах районд 5,6 баллтай газар хөдлөв

Прибалтик дахь Латвийн нийслэл Рига дахь худалдааны төвийн барилга нурснаас болж амь үрэгдэгсдийн тоо 52 хүрснийг өнөөдөр Улсын гал түймрийн аврах алба мэдээллээ.

Оросын армийн Дорно тойрог 2014 онд олон улсын «Энхийн ажиллагаа», «Сэлэнгэ», «Сэрэмжтэй бүргэд» гэсэн сургуулилтуудад оролцох болно гэж тойргийн хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлжээ.

Хятадын зүүн нутаг дахь Шаньдун мужид нефтийн хоолой дэлбэрсний улмаас амь үрэгдэгсдийн тоо 47 хүн хүртэл өсч, шархдагсдын тоо 136 хүн болжээ.

Латвийн нийслэл Ригад «Максима» дэлгүүрийн дээвэр нурсны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 52 хүрчээ гэж өнөөдөр Улсын галын аврах албаны BNS агентлагт мэдээлжээ.

Орос хэлээр ярьдаг хүмүүсийн тоо дэлхийд өсөн нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Пушкин, Толстой нарын хэлэнд улам их анхаарал тавих болсон.Орос хэл олон улс орны сургуульд анхны гадаад хэл болж байна.

Өнөөдөр Буриадын Иволгины дацанд шилэн хоргонд Итгэлт Хамба ламын өмхөрч ялзраагүй бие оршиж байгаа нь бүх дэлхийд алдаршсан билээ. Гэвч үхлийн дараахь хүний боломжийн ер бусын ийм илэрлийн Халимагт болсон тохиолдлыг тэр бүр мэдэхгүй юм.

Интернет орчинд тавих хяналт, чанар сайтай тоот телевиз,төлбөртэй электрон ХМС, гар компьютерийн цуврал кино шинэ медиа орчинг бүрдүүлнэ. Оросын зонхилох ХМХ удирдагчид Үндэсний телевиз, радиогийн холбооны ХУ11 их хурал дээр ийм дүгнэлт хийжээ.

Москвад Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Цог «Шудрага ОУ» намын удирдагч Сергей Мироновтэй уулзав.

Хятадын төв муж Аньхуэйд нэгэн эмнэлэгийн ажилтны магадласнаар нас барсан хүүхэд чандарлахын өмнөх гашуудлын ажиллагааны үеэр гэнэт, шууд «амь оржээ».

Хятадад 20 жилийн өмнө 50 мянган гол мөрөн байсан бөгөөд тэдгээр нь тус бүрдээ 100-аас доошгүй шоо метр  ай савтай байжээ.

ХХ1 зуун гарсаар дэлхийд хүмүүс болон гал түймэр, хорт хорхой шавьж бараг 1,5 сая ам км талбайд ой модыг устгаад байна. Энэ нь өнгөрсөн зууны мөн үзүүлэлтээс бага боловч гариг дэлхийд тун аюултай гэж шинжээчид анхааруулав.

Улсын экологийн магадлан шинжлэх, хянан шалгах үйл ажиллагааны чанарыг сайжруулж, улам үр бүтээлтэй болгох хэрэгтэй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.

Мэдээлэл дамжуулах төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг ZTE компани өөрийн «ухаантай цагуудыг» ирэх улиралд худалдаалж эхлэхээр төлөвлөж байгаа талаар «Файнэншл таймс» бичжээ.

Японы нийслэлийн эмэгтэйчүүд үдийн цайгаа ажил дээрээ үр ашигтайгаар өнгөрөөж цаг зүйрмэглээд авах кафег Токиод нээжээ.

АНУ-ын Гаалийн алба Хятадаас АНУ-д авчирсэн 200 мянга гаруй хүүхэлдэйг хураасан тухай ХМХ-үүд мэдээллээ.

ХКН-ын ТХ-ны саяхны бүгд хурлаас тавьсан тэтгэвэрт гарах нас уртасгах зорилт шинжээчдийн дотор ширүүн санал шүүмжлэл өрнүүлсэн тухай өнөөдөр эдийн засгийн бүлгийнхний хэвлэл «Зинзи цанькао бао» сонин мэдээллээ.

Египетийн цагдааагийнхан өнгөрсөн шөнө Каирын төвийн Тархир талбай дээр цугларсан жагсагчдыг хөөн тараажээ гэж ФП агентлаг уламжлав.

Төрийн думын аж үйлдвэрийн хороо Казаний онгоцны асуудлын дараа оросын зах зээлийн хуучин онгоцнуудыг гадаадаас оруулахыг хязгаарлаж магадгүй.

Битлзийг шүтэгчдийн шинэ давалгаан Японд гэнэт гарч ирлээ. Ливерпулийн дөрвөлийн дуунууд автомашин, телевиз, радио ер нь хаа сайгүй сонсогдох юм.

Италийн Сардиния арал дээр үер буусны улмаас 16 хүн амь эрсэджээ.

Казаний “Боинг-737” онгоцны осол Орос улсын түүхэнд томоохонд орж байна. 50 хүний амийг авч явсан “Татарстаны” нисэх компаний онгоцны ослын мөрдөх ажиллагаа эхлээд байна.

Казаньд осолдсон “Боинг-737” онгоцны хар хайрцаг яриа мэдээлллийн тээгчгүй байна. Энэ тухай ИТАР-ТАСС агентлагт өнөөдөр Улс хоорондын нисэх хүчний хорооноос уламжилжээ.

Өнөөдөр дэлхийн бие засах газрын өдөр. Энэ өдрийг Дэлхийн хүн амын нилээд хэсэг ариун цэврийн боловсон бие засах газаргүй байгаад анхаарлыг хандуулахын тулд тэмдэглэж буй юм.

50 мянга орчим хүн Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужийн нийслэл Харбин хотын удирдлагад туслаж, цас цэвэрлэж байна. Сүүлийн хагас зуун жилд хамгийн их цас хотод гурван өдөр дараалан орсоор байна.

Өмнө нь
Арваннэгдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2013