×
Нийгэм 31 Аравдугаар сарын 2013

Дэлхий дахинд жимсний дарсны хомсдол заналхийлж байгаа төдийгүй, энэхүү ундааны эрэлт хэрэгцээ өмнөх үеийнхээс хол давж байгаа тухай америкийн Morgan Stanley анхааруулж байна.

Оман, Катар хоёр улс хүн амын жил дутмын өсөлтийн хурдаар 2015 он хүртэл Персийн булангийн орнуудын дотор төдийгүй дэлхий даяар тэргүүлсээр байх болно гэж НҮБ-ын хүн амын сангаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ.

Түүхийн нэгдсэн сурах бичгийн үзэл баримтлалыг зохиогчид «татар-монголын дарлал» томъёлол хэрэглэхээс татгалзаж байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нь 10-р сарын сүүлээр тус улсын түүхэнд хамгийн нэр хүндгүй төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Санал асуулгын дүнгээр түүний чансаа дөнгөж 26 хувьтай байв.

Орос улсад улс төрийн орогнол авсан АНУ-ын ТТГ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ажилд оров, тэрэээр 11-р сарын 1-ний өдрөөс оросын нэгэн томоохон сайтанд ажиллана.

Вьетнамын шүүх Facebook сүлжээнд засгийн газрыг шүүмжлэсэн орон нутгийн блогерыг шоронд 15 сараар хорих болзолт тогтоол гаргсан тухай өрнөдийн мэдээллийн агентлагууд уламжлав. 30 настай Динь Нят Уийг «ардчилсан эрх чөлөөг хортойгоор ашигласан» буруутан хэмээн үзжээ.

Америкийн NBC телевизийн суваг, Wall Street Journal Survey байгууллагатай хамтран явуулсан санал асуулга ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг америкийн иргэдийн 51 хувь дэмжихээс татгалзаж байгааг гэрчилж байна.

2013 оны эхний хагаст ОУ-д итгэл алдсан холбооны улсын болон орон нутгийн 195 албан хаагчийг ажлаас нь халсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингэд тэргүүлэв. Урьд 1-р байр эзлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёрт оржээ гэж сэтгүүлийн газрын сайтад энэ тухай мэдээлсэн байна.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1