×
Нийгэм 15 Аравдугаар сарын 2013

Энэ оны 7-р сард Бээжингийн нисэх онгоцны буудалд дэлбэрэлт үйлдсэн тахир дутуу хүнийг шоронд 6 жилээр хорихоор шийтгэсэн тухай өнөөдөр «Синьхуа» агентлаг мэдээллээ.

МАГАТЭ-гийн хэсэг мэргэжилтэн цацраг идэвхт бодис шингэж бохирдсон газар нутгийг хоргүй болгох үйл явцыг шалган байцаахаар Японд хүрэлцэн иржээ. Гол зорилго нь «Фукушима-1» АЦС-д гарсан осолд нэрвэгдсэн газар нутагт аврах-сэргээх ажлын явцыг ажиглахад оршино.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курбан-байрам баярын мэндийг улс орныхоо лалын шашинтнуудад хүргэв. Энэ нь лалын шашинтнууд жил тутам Меккэд очиж мөргөл үйлдэх ёслолыг төгсгөх лалын гол баярын нэг билээ.

Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1