×
Нийгэм Аравдугаар сар 2013

Дэлхий дахинд жимсний дарсны хомсдол заналхийлж байгаа төдийгүй, энэхүү ундааны эрэлт хэрэгцээ өмнөх үеийнхээс хол давж байгаа тухай америкийн Morgan Stanley анхааруулж байна.

Оман, Катар хоёр улс хүн амын жил дутмын өсөлтийн хурдаар 2015 он хүртэл Персийн булангийн орнуудын дотор төдийгүй дэлхий даяар тэргүүлсээр байх болно гэж НҮБ-ын хүн амын сангаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ.

Түүхийн нэгдсэн сурах бичгийн үзэл баримтлалыг зохиогчид «татар-монголын дарлал» томъёлол хэрэглэхээс татгалзаж байна.

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд нь 10-р сарын сүүлээр тус улсын түүхэнд хамгийн нэр хүндгүй төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Санал асуулгын дүнгээр түүний чансаа дөнгөж 26 хувьтай байв.

Орос улсад улс төрийн орогнол авсан АНУ-ын ТТГ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден ажилд оров, тэрэээр 11-р сарын 1-ний өдрөөс оросын нэгэн томоохон сайтанд ажиллана.

Вьетнамын шүүх Facebook сүлжээнд засгийн газрыг шүүмжлэсэн орон нутгийн блогерыг шоронд 15 сараар хорих болзолт тогтоол гаргсан тухай өрнөдийн мэдээллийн агентлагууд уламжлав. 30 настай Динь Нят Уийг «ардчилсан эрх чөлөөг хортойгоор ашигласан» буруутан хэмээн үзжээ.

Америкийн NBC телевизийн суваг, Wall Street Journal Survey байгууллагатай хамтран явуулсан санал асуулга ерөнхийлөгч Барак Обамагийн явуулж байгаа бодлогыг америкийн иргэдийн 51 хувь дэмжихээс татгалзаж байгааг гэрчилж байна.

2013 оны эхний хагаст ОУ-д итгэл алдсан холбооны улсын болон орон нутгийн 195 албан хаагчийг ажлаас нь халсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн рейтингэд тэргүүлэв. Урьд 1-р байр эзлэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хоёрт оржээ гэж сэтгүүлийн газрын сайтад энэ тухай мэдээлсэн байна.

Өнөөдөр Оросын Төв банк 2014 оны өвлийн Сочийн Олимпид зориулсан 100 рублийн дэвсгэртийг эргэлтэд оруулах тухай тус банкны хэвлэлийн алба мэдээлэв.

2014 оны 6-р сард Чита хотод «ШОС-ын орнуудын оюутны хавар» олон улсын наадам болох тухай өнөөдөр Байгалийн хязгаарын мужийн захирагч Константин Ильковский мэдээлсэн байна.

Оросын нэрд гарсан гурвалсан морьд оролцох үзэгч олны сонирхол татам уралдаан жил дутам Москвагийн төв морин тойруулгад болдог. Ийм 15 дахь удаагийн уралдааныг Москвад бэлтгэж эхэллээ.

Японы тамхи үйлдвэрлэгч Japan Tobacco (JT) 1,6 мянган ажлын байр цомхотгож, дотоодын зах зээл дээр тамхи борлуулалт буурсантай холбогдуулан 4 үйлдвэрийг хаахаар төлөвлөсэн байна.

Хятад улс шинжлэх ухааны хөгжилд асар их хөрөнгө оруулж байна. Гэтэл эдгээр хөрөнгө оруулалтын багагүй хэсгийг тэтгэлэг олгохыг хариуцдаг түшмэдүүдтэй сайн харилцаатай эрдэмтэд авдаг байна.

Хятадын цагдаагийн хүчин Бээжинд Тяньаньмэнь талбайд гарсан будлианд сэжиглэгдсэн ШУӨЗО-ны хоёр оршин суугчийг эрэж байна.

Дэлхийн томоохон радио компанийн нэг «Оросын дуу хоолой» одоогоос 84 жилийн тэртээ үүсгэн байгуулагдсны өдрөө тэмдэглэж байна.1929 оны 10-р сарын 29-нд гадаад орнуудын оршин суугчид Москвагаас радиогийн дуудлагын дохиог сонссон юм. Олон улсын анхны радио дэлхийд тэгж бий болсон.

Японы осол гарсан “Фукусима-1” АЦС дээр даваа гаригт цэцраг идэвхтэй усыг цэвэрлэх бас нэгэн шугамыг нээн ажлуулав.

Өнгөрсөн 8 –р сард Япон тэнгисийн оросын талын усанд хулгайн загас агнуур хийж, саатуулагдсан Хятадын хөлөг онгоцны ахмад 450 мянган рублийн торгууль төлөв.

Нью-Йоркод үл мэдэх этгээд алан хядах үйлдэл гаргасан явдалд хохирогчдын дүнд 20 настай бүсгүй, 4 хүүхэд байсны том нь 9, бага нь 2 ч нас хүрээгүй байжээ.

Өнгөрсөн 7 хоногт, 10 сарын 21-нд Волгоградын шугамын автобусанд дэлбэрэлт болсон билээ. Өөрсдийн хийсэн бөмбөгийг Дагестаны 30 настай амиа золиослогч эмэгтэй Наида Асиялова дэлбэлж, 6 хүн амь урэгдэж, бараг 50-иад хүн өртсөний дотор 1 настай хүүхэд байжээ.

БНХАУ-ын эмч нар H7N9 гэсэн томуугаас сэргийлэх урьдчилан сэргийлэх тарилгыг боловсруулжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий ертөнцөд түргэн хоолонд сонирхолтой болох явдал бүх нийтийг хамарч Энэтхэг улс энэ жагсаалтын эхний байруудын нэгд орж байна.

Вашингтонд өчигдөр АНУ-ын иргэдийг Үндэсний аюулгуй байдлын агентлаг мердеж байгааг эсэргүүцсэн эсэргүүцлийн уйл ажиллагаанд оролцохоор хэдэн мянган хүн цугларч, тусгай албаны мөрдөх үйл ажиллагааны боломжийг хязгаарлах хууль батлахыг шаарджээ гэж Франс Пресс агентлаг мэдээллээ.

Японы зүүн-хойд бүс нутагт орших «Фукушима-1» АЦС-ын операторч компани энд болсон газар хөдлөлт станцад шинэ гэмтэл гаргаагүйг тогтоосон тухай Киодо агентлаг мэдээллээ.

Өчигдөр Москвад Монгол иргэдийн нутгийн зөвлөлийн «Мөнх тэнгэр» төрийн бус олон нийтийн байгууллагыг нээв.

Тайландын буддистуудын тэргүүн Сомдет Пхра Наянасамвара Суваттхана Махатхера 100 настайдаа өчигдөр Бангкокад Чулалонгкорны их сургуулийн эмнэлэгт таалал төгсөв.

Японы сансрын нисгэгч Коичи Ваката Олон улсын сансрын станц дээр японы үндэсний хоолоор ажил нэгтнүүдийг дайлж, Дэлхийн хажуугаар нисч гарах султ од болон Сочийн Олимпийн наадмын нээлтийн зургийг тойрог замаас авах бодолтой байна.

Нийгэмд авилгал нэлээд тархсан. Ялангуяа орон нутгийн засаглал хахуульдаж байна гэж оросын оршин суугчид үзэж байгаа тухай «Интерфакс» агентлаг Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн судалгааг үндэслэн мэдээлэв.

Орос Улс санхүүгийн хууль бус ажиллагаатай тэмцэх талаар тэргүүлж байна. Олон улсын холбогдох тусгай газрууд энэ талаар манай орны гаргасан амжилтыг өндөр үнэлэв.

«Фукушима-1» АЦС-ын гоожуурын нэгэн сувагт 1 литр усны цацраг хамгийн дээд төвшин 140 мянган беккерельд хүрсэн тухай өнөөдөр станцын операторч ТЕРСО компани мэдээлэв.

Оросын стратегийн пуужингийн цэрэг пуужингийн дивизүүдээ шинэчлэн зэвсэглэх өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна гэж ОХУ-ын БХЯ-ны стратегийн пуужингийн зэвсгийн хэвлэлийн албаны төлөөлөгч хурандаа Игорь Егоров мэдээлэв.

Хятадын нийслэл Бээжин хотын захиргаа агаарын байдал доройтсон үед замд машины тоо хэмжээг хоёр дахин багасгана гэж өнөөдөр орон нутгийн сонинуудад нийтлүүлсэн «Бээжингийн агаар аюултай бохирдсоны хариуд яаран авах арга хэмжээний төлөвлөгөөнд» өгүүлжээ.

Япон улс Интерполоор дамжуулан Орос улсад хандан гадаад луу хулгайлагдсан мөнгө шилжүүлсэн явдлыг мөрдөж илрүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн тухай өнөөдөр Киодо агентлаг эдээлжээ.

Камбоджид үерийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 168 болжээ гэж өнөөдөр Синхуа агентлаг орон нутгийн засгийн газраас эх сурвалж болгон мэдээлжээ.

Оросын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин Волгоградад шугамын автобусанд болсон терактын талаар шуурхай хуралдааныг явуулжээ.

Оросын Волгоград мужийн засаг дарга террорын аюулын өндөржүүлсэн дэглэм бүс нутаг даяар тогтоов.

Хятадын зүүн хойд нутагт орших томоохон хот Харбины агаар дахь хорт бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс бараг 40 дахин илүү гарчээ гэж өнөөдөр орон нутгийн ХМХ мэдээлжээ

Оросын Волга мөрөн дээр орших томоохон хот Волгоградын нэг чиглэлийн автобус өнөөдөр дэлбэрсний улмаас хохирогчдын тоо 6 болж өсчээ

АНУ-д үл мэдэгдэх этгээд «Тэнэг бүр ч илүү тэнэг 2» хошин шогийн бичлэг дээр 500 мянган долларын үнэтэй камерыг хулгайлжээ гэж өчигдөр мэдээллийн TMZ портал дээр мэдээлжээ

Өмнө нь
Аравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2013
1