×
Нийгэм 4 Есдүгээр сарын 2013

Алс- Дорнодын Хабаровск хязгаар болон Амар дээрх Комсомольск хотод өнөөдөр орон нутгийн цагаар 12:00 үерийн усны түвшин 835 см хүрээд байна. Энэ тухай бүс нутгийн ОБЯ ны хэвлэлийн алба уламжлав. Өнгөрсөн хоногт усны түвшин 15 см нэмэгджээ.

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Сочийн Өвлийн Олимпийн наадмын бэлтгэл ажилд нийт 214тэрбум рубль /6,41 тэрбум ам.долл/ зарцуулаад байна гэж уламжлав.

Хятадын блогеруудын дунд “ бугуйн цагтай түшмэд” нэрээр алдаршсан Шэньси мужийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ян Дацай авилгын хэргээр шүүхийн хаалга татлаа. Ян Дацайн үнэтэй бугуйн цагтай зураг Интернетээр өргөн тарсаны дараа түүний үйл ажиллагаанд анхаарал тавих болсон юм.

Америкийн иргэдийн ихэнх хэсэг АНУ-ын Сирийн эсрэг дайны цохилтыг эсэргүүцэж байна.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013
12