×
Нийгэм 22 Наймдугаар сарын 2013

“Фукусима-1” АЦС дээр дахин цацраг идэвхтэй ус шүүрч мэдэхээр байна гэж Японы цөмийн зохицуулалтын удирдах газрын тэргүүн Танака Сюнити мэдэгдэв.

Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцянтай утсаар ярилцахдаа, Хятад улсад үерийн гамшгаас хүний амь эрсэдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв.

Өнөөдөр хоёр  жил хиртэй шоронд хоригдоод суллагдах Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракыг Каирын цэргийн нэгэн эмнэлэгт хэвтүүлнэ.

Өнөөдөр 8-р сарын 22-нд ОХУ-д Төрийн далбаагийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөө өглөө Оросын Алс Дорнодын Хабаровск орчимд Амар голын усны түвшин 702 см-т хүрэв. Энэ нь туйлын хэмжээнээс 1 метрээр илүү өндөр байна.

Орос улстай хил залгаа Хятадын зүүн-хойд Хэйлунзян мужид 5 сая 440 мянган хүн сүүлийн 20 жилийн хамгийн хүчтэй үерт нэрвэгдсэн тухай «Дунбэй ван» мэдээллийн алба уламжлан мэдээллээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013