×
Нийгэм 16 Наймдугаар сарын 2013

Хятадын Аньхой, Гуйжоу,Хунань,Хубэй, Зянси, Жэзян мужуудад ган гачиг нэг сар үргэлжилж байгаагийн улмаас 13 сая орчим оршин суугчдад нь ундны ус дутагдаж байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден тусгай албад хувийн амьдралд хөндлөнгөөс хууль бусаар оролцож байгааг хүмүүст анхааруулахыг хүссэн гэж оросын оршин суугчид үзэж байгааг Олон нийтийн саналыг судлах бүх оросын төвийн санал асуулгын үр дүн нотлон харуулав.

Орос улсад их, дээд сургуулиудын оюутнуудын элсэлтийн шалгалтууд өндөрлөөд байна. Буриад улсын Иволгины хийдийн дэргэдэх тус улсын цорын ганц Буддын шашны “Даши Чойнхорлин” их сургуулийн элсэлтийн шалгалт ч мөн өндөрлөсөн байна.

Өмнөд солонгосын цагдаа нар өчигдөр нийслэл хотын төвд жагсагчдыг усан буугаар хөөн тараав. Энэ тухай Ренхап агентлаг уламжилжээ.

Өнөөдөр Египетэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн ахин өрнөж, байдал хурцдана. Египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөн баасан гаригийг цэргийн засгийн эсрэг «Хилэгнэн зэвүүцэх өдөр» хэмээн зарлажээ.

Орос улсын Алс-Дорнодын их усанд автсан суурингуудын тоо улам өсч байна. Бурейн УЦС-ын усан сангаас гарах усыг 20 % нэмэгдүүлээд байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013