×
Нийгэм 13 Наймдугаар сарын 2013

Хүний боломжууд хязгааргүй гэдгийг японы нэгэн настан Мицу Морита өөрийн жишээн дээр батлаад байна . Тэр эмэгтэй идэвхтэй амьдралтай төдийгүй мэргэжлийн спринтер аж.

Дээрхийн гэгээн XIV Далай ламын хятад хэл дээрх сайтыг хакерууд эвдэн, компьютерын вирус халдаажээ.

ус улсын үйл явдлуудын тухай мэдээллийн эх булагуудыг оросууд телевизийн дараа Интернетээс авч байна. Мэдээллийг оросуудын 23 % нь сүлжээнээс авдаг бол 60 хувь нь телевизээс авдаг.

Өмнөд Солонгосын удирдлага иргэддээ хандан энергийн сүлжээг сүйдэхээс сэрэмжлэхийн тулд ойрын өдрүүдэд цахилгаан энергийг хэмнэхийг уриалав. Сүүлийн өдрүүдэд тус улсад ер бус халуун байна.

Өнөөдөр Бостоны шүүхэд энд террор үйлдсэн гэж сэжиглэгдсэн Жохар Царнаевад тусласан казахстаны оюутан Диас Кадырбаев, Азамат Тажаяков хоёрын хэргээр анхны сонсгол хийнэ.

Ашиггүй ажиллаж, алдагдал хүлээсэн компаниудын захирлуудад “хайнга ажилласан эсэхийг нотлох механизм” үйлчлэх болно. Ийм шийдвэрийг Оросын Холбооны улсын Арбитрын дээд шүүх гаргажээ.

Египетийн ДХЯ огцоруулсан ерөнхийлөгч Мурсийн талынханы лагерь орших Каирын Рабаа аль-Адауия сүм орчмын хорооллын оршин суугчдад хандан гэр орноо орхиж явахыг уриалав. Орон нутгийн ХМХ тэмдэглэснээр хүчний байгууллагууд лалынхныг талбайгаас шахан зайлуулах ажиллагаа явуулах бэлтгэл хийж байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013