×
Нийгэм 8 Наймдугаар сарын 2013

Хятад болон японы иргэд бие биенийхээ тухай сүүлийн есөн жил байсан хамгийн муу сэтгэгдэлтэй байна. Энэ тухай хятадын “Чайна дейли” сонин болон японы “Genron” байгууллагын явуулсан социологийн судалгааны дүн гэрчилж байна.

Вьетнамын 30 орчим мянган иргэн оросын нутаг дэвсгэр дээр хууль бусаар байна гэж “Интерфакс” агентлагт өнөөдөр Холбооны шилжилт хөдөлгөөний албанаас уламжилжээ.

Оросын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоо Японоос цацраг идэвхт 80 машиныг Орос улсад оруулахыг хориглосон тухай өнөөдөр тусгай газар мэдээллээ.

Интернетэд тархсан цуурхалыг няцаах мэдээлэл Бээжинд ажиллаж эхлэсэн тусгай порталд нийтлэж байна. Энэ нь хятадын иргэдийн Интернет идэвхжил нэмэгдсний хариуд засгийн газраас хийсэн алхам гэж шинжээчид үзэж байна.

2013 онд Николай Пржевальский Төв Азид анхны аялалаа хийсний 140 жил болж байна. Энэ аялал, Хиагт, Өргөө, Далай нуур, Хөх нуурын эрэг, Сум-Хад, Инь-Шаний нуруунууд, Цайдам, их Говийн элсэн цөлүүдийг дайрч өнгөрсөн тул, хамгийн гарамгай газар зуй-судлаач «монголын» хэмээн нэрлэжээ.

Гурж улс Өмнөд Осетид халдан довтлосны таван жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнүүд өнөөдөр Цхинвалд үргэлжилж байна.

Жоржи муж улсаас конгресст сонгогдсон ардчилсан намын төлөөлөгч, АНУ-д иргэний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаараа нэрд гарсан Жон Льюис америкийн тусгай албадын нууц ажиллагааг илчлэсэн Эдвард Сноуденыг Энэтхэгийн энх тайвны төлөө тэмцэгч, сэтгэгч Махатма Гандитай зэрэгцгүүлсэн тухай Guardian сонин мэдээллээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013