×
Нийгэм 3 Наймдугаар сарын 2013

Америкийн иргэн Бен Фрайберг Куба, АНУ ын хоорондын Флоридын хоолойг серфингийн зориулалттай самбар дээр сэлүүр хэрэглэн гатлажээ.

Хятадад шинэзеландын Fonterra компаний үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг ботулизм өвчний халдварын эрсдэлийн улмаас худалдааны сүлжээнүүдээс хурааж байна.

Зүүн-хятадын тэнгисийн Малайзийн эргүүдээр явж байсан завь живсний улмаас 36 индонез хүн сураггүй алга болоод байна. Энэ тухай өнөөдөр “Стар” сонин уламжлав

Афганы эрх баригчид Нангархаа мужид орон нутгийн эрх баригчдын сууж явсан автомашины цуваа руу талибууд дайрсан тухай уламжлав.

Каирт Египтийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчид лалын шашинтнуудын мацаг барих Рамадан сарын сүүлийн баасан гаригийг аз болоход хүчтэй сөргөлдөөнгүй, хүний амь нас эндэгдэлгүйгээр өнгөрөөв.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013