×
Нийгэм 22 Долоодугаар сарын 2013

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид үер буусны улмаас 152 хүн амь үрэгдэж, 500 мянга гаруй хүн орон гэргүй үлджээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 37-р чуулган дээр байгалийн болон соёлын статустай хил дамнасан объектыг байгуулах тухай санал гарчээ. Энд Алтай уулсын тухай яригдаж буй юм.

Орос улсын стратегийн зориулалтын пуужингийн цэргийн гэнэтийн байлдааны бэлэн байдлын шалгалтыг Оренбургийн пуужингийн армиас эхэллээ.

Кембрижийн гүнж Кейт даваа гаригт Лондогийн “Сент-Мэри” эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмнэлэгт түүний нөхөр хан хүү Уильям дагалдан явсан тухай хааны ордны төлөөлөгчид уламжлав.

Хятадын баруун-хойд хэсэгт даваа гаригийн өглөө 6,6 баллын хүчтэй газар хөдлөв. Газар доорх хөдлөлтүүд нь хятадын Ганьсу мужид орон нутгийн цагаар 07:45 Миньсянь болон Жансянь дүүргүүдийн хил дээр газрын гүнд 20 км болжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
16