×
Нийгэм 19 Долоодугаар сарын 2013

АНУ-д дэлхийд хамгийн их олон удаа гэрлэсэн “хос” амьдарч байна. Дэвид болон Лорен Блэр нар нь 30 жил хамт амьдрахдаа 106 удаа гэрлэж байжээ.

Дэлхийн хүчний баланс эдийн засаг нь өрнүүн хүгжиж байгаа Хятад улс руу чиглэж байна. Удахгүй Хятад улс АНУ-аас тэргүүлж, дэлхийд зонхилох цорын ганц супер гүрэн улс болно гэж олон ажиглагч үзэж байгааг Global Attitudes Project тэмдэглэжээ.

Японд маш халуун байгаа учир нас барагсадын тоо сүүлийн хоногт 60-д хүрсэн тухай өнөөдөр японы Эн-эйч-кей телевизийн компани мэдээллээ. Гол төлөв 60-аас дээш насны  хүмүүс халуунд хэлмэгдэж байна.

Байгалийн үзэсгэлэнт хосгүй булан.Сибирийн уулын тайган дунд гайхамшигтай дүрс бүхий сүрлэг хадан цохионууд ургасан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Байгалийн “Столбы“ /”Шонгууд“/дархан цаазтай газар нь 90 шахам жилийн турш Дорнод Сибирийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байсаар байна.

Саяхан солонгосын эстрадын ертөнцийн амьдралд нэгэн чухал үйл явдал боллоо. Дуучин Райн /Rain /армид хугацаат цэргийн алба хаагаад иржээ. Өмнөдийн бүх эрчүүдийн нэгэн адил тэр хоёр жил орчим, нарийндаа бол 21 сар хугацаат алба хаажээ.

ОХУ-ын Киров мужийн шүүх баасан гаригт сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг баривчилсантай холбогдуулан прокурорын газрын эсэргүүцлийг хангав. Өмнө нь Киров хотын дүүргийн шүүх Навальныйд улсын хөрөнгийг шамшигдуулсан хэргээр таван жил хорих ял өгсөн.

Өнгөрсөн пүрэв гаригт Москвад болон Орос улсын томоохон хотуудад таван жилийн ял авсан оросын сөрг хүчний удирдагч Алексей Навальныйг дэмжсэн эсэргүүцлийн жагсаалууд боллоо.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
16