×
Нийгэм 12 Долоодугаар сарын 2013

Турк улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх төдий конвенцийн бүх зүйл ангийг хэрэгжүүлсэн дэлхийн анхны цорын ганц улс болсон гэж Туркийн Ногоон хавирган сар төрийн бус нийгэмлэгийн төлөөлөгч Сечиль Шишман мэдэгдэв.

Хятадад Үндэсний спортын 12-р наадамд гаргах нийт хөрөнгийг 78 хувиар хорогдуулж, дөнгөж 130 сая доллар болгоно гэсэн зохион байгуулах хорооны мэдэгдлийг Синьхуа агентлаг тараав.

2013 оны 2-р сард Хятадад мөн төрлийн шувууны ханиад газар авснаас хойш бур 43 хүн нас барсан тухай Хятадын эрх баригчид мэдээлэв.

Одоогоос яг 70 жилийн тэртээ 1943 оны 7-р сарын 12-нд Белгородээс хойно 56 км зайтай орших Прохоровское талбарт Дэлхийн 2-р дайны хамгийн өргөн цар хүрээтэй тулалдааны нэг болсон юм. Прохоровка орчмын тулаан Эх орны их дайны явцад үндсэн эргэлт гаргасан Курскийн цүлхгэр гэж түүхэнд бичигдсэн стратегийн томоохон ажиллагааны дээд цэг болов. 1200 танк ба өөрөө явагч зэвсэг техник түүхийн томоохон танкийн тулалдаанд оролцсон юм. Тулаан 1943 оны 8-р сард дуусснаас хойш дайнд стратегийн санаачилга Улаан армийн талд бүрмөсөн шилжив.

Өнөөдөр туркийн Хатай мужийн Антакья хотод жагсагчид цагдаа нартай ахин мөргөлдөв. Маш олон жагсагч хотын төвд зөвшөөрөл авалгүй цугларч, цагдаа нарыг чулууджээ.

Өнөөдөр Белгород мужид Прохоровка орчмын танкийн тулааны 70 жилийн ойн баяр ёслол болно.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
16