×
Нийгэм Долоодугаар сар 2013

ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодын хууль тогтоох хурлын депутатууд лхагва гаригт үерийн үр дагаврыг арилгахад зориулан бүс нутгийн нөөцийн сангаас 200 сая рублийг /6,08 сая долл/ олгов

АНУ-ын засаг захиргаа Калифорнид Сан-Диего хотын оюутан Дэниэл Чунд дөрвөн хоногийн турш унд хоолгүй, ямарч хяналтгүйгээр шоронд хоригдож байсны нөхөн олговор 4 сая гаруй долл. олгожээ

Алтайн хязгаарын олон улсын хүүхдийн зуны хотхонд Орос улсын 15 бүс нутгийн болон дэлхийн 20 орны 1000 гаруй хүүхдүүд хуран цугларчээ.Тэдгэрийн дунд Монгол, Хятадын төлөөлөгчид байна. Олон улсын хүүхдийн зусланд олимпиад, наадмууд, уралдаант тэмцээнүүдэд түрүүлсэн болон шагналт байруудад орсон болон янз бүрийн байгууллагуудын идэвхтэн хүүхдүүд оролцож байна

Урьд үзэгдээгүй халуунаас болж БНХАУ-ын зүүн хэсэгт орших том Шанхай хотод 10-аас цөөнгүй хүн нас барсан

Өчигдөр орой Москвагийн зүүн-хойд хэсэгт орших «Останкино» телевизийн төв шатав

Өнөөдөр Өмнөд Соллонгосын төрийн бус хэдэн байгууллагаас БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэллээ.

Орос улс Сирид хүний эрхтэй холбоотой байдлыг мөрдөх олон улсын комисст сирийн хүн амын байдлыг муутгаж байгаа тус улсын эрсэг нэг талын хоригуудыг хасах тухай саналыг хэлэлцэхийг хүслээ

Хятадад янз бүрийн дүгнэлтээр нэг жилд 2000 хүртэл тооны хүүхдүүд хулгайлагддаг бөгөөд тэдгээрээс цөөхөн хэд нь гэртээ эргэж ирдэг аж. Эдгээр хүүхдүүдийн зарим нь бүр олон улсын хүүхэд үрчлэлийн хөтөлбөрт хамрагддаг байна

Тайландын Качанабури төвийн мужийн Сангклабуи хотын ойролцоо дэлхийд хамгийн уртад тооцогддог модон гүүр голын усны хүчтэй урсгалыг даалгүй нуржээ

ОХУ-ын Приморийн хязгаарын Алс-Дорнодод хүчтэй үерийн уршгийг арилгах ажил үргэлжилж байна

75 жилийн өмнө 1938 оны 7-р сарын 29 ны өдөр японы түрэмгийлэгчид ЗХУ- ын Хасан нуурын орчмын нутагт халдан орсон . Хилийн тулалдаанд хоёр талаас 35 мянга орчим цэргийнхэн оролцсон байдаг. 12 өдрийн дараа байлдаан түрэмгийлэгчдийн бүрэн ялагдлаар дууссан. Приморьед түүхэн ойг тохиолдуулан олон улсын дурсгалын “Хасан-2013” үйл явдлыг тэмдэглэж байна.

Орос улсын Алс-дорнодын Приморийн хязгаарын бүх оросын хүүхдийн “Океан” төвд Хятадын газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Сычуань мужийн 260 гаруй хүүхдүүд амрахаар хүрэлцэн ирлээ.

Энэтхэгийн зүүн-хойд хэсэгт бөмбөг дэлбэрсний улмаас 15 хүн шархаджээ. Энэ тухай Таймс оф Индиа сонин уламжилжээ.

Нефтийн маш том толбо Тайландын Районг муж руу зүглэв. Салхины чиглэл өөрчлөгдөхгүй бол ойрын үед Мае Ранпуенг амралт сувиллын буст хүрэх тухай Тайландын зүүн хэсэгт Сиам булангийн эрэг дээр орших мужийн эрх баригчид мэдээлэв

Хятадын баруун-хойд Гяньсу мужид 446,4 мянган хүн нуралт, үерт нэрвэгдэж, бас 39,5 хунийг нуулгэсэн тухай өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ

БНАСАУ-ын Ардын дээд хурлын (парламент) Тэргүүлэгчдийн зарлигаар дайнд сайн дураараа оролцсон хятадын 33 ахмадыг Эх орны чөлөөлөх дайнд байгуулсан Ялалтын одонгоор шагнав

Өчигдөр хятадын баруун-хойд Ганьсу мужид 30 гаруй хүн 4,5 магнитудын газар хөдлөлтэд нэрвэгдэв

Зун цаг бол олон хүмүүсийн хамгийн дуртай улирал байдаг. Бугчим халуун байдаг ч гэлээ, чухамдаа зуны улиралд л хүн өөрийн санаанд таарсан амралт цэнгэлийг хайх боломжтой болдог.

Өчигдөр Киевэд Орос загалмайтны шажинтай болсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтай хамт өнөөдөр Севастопольд хүрэлцэн очиж, Оросын Усан цэргийн флот болон Украины флотын баярын арга хэмжэнуудэд оролцоно

Өнөөдөр Украины Ерөнхийлөгч Виктор Янукович Киевэд Орос загалмайтны шажинд орсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцож байгаад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд талархал илэрхийлэв

7-р сар гарсаар БНАСАУ-д татрахгүй байгаа үер хүмүүнлэгийн сүйрэлд хүргэж мэднэ гэж НҮБ анхааруулав

Усан цэргийн флотын өдрийг Орос улсад 7-р сарын сүүлийн ням гаригт тэмдэглэдэг. Энэ нь гурван далайн арван хоёр тэнгисээр хүрээлэгдсэн улсын хувьд оцгой дуртай баяр юм. Байлдааны хөлөг онгоцнуудын парад Номхон далайн,Хойд, Хар тэнгисийн ба Каспийн флотуудын байрлсан гол цэгүүдэд уламжлал ёсор болох юм

Хятадын үйлдвэрлэлийн К8 загварын байлдааны нисэх онгоц өчигдөр Венесуэлд суйдсэн тухай латин америкийн ХМХ уламжлан мэдээллээ

БНАСАУ-д Ялалтын баяр болгон тэмдэглэж байгаа Солонгосын дайн дууссаны 60 жилийн ойд зориулсан баяр ёслолын цэргийн парад өчигдөр Умард Солонгосын нийслэл Пхеньянд боллоо

БНХАУ-ын баруун-хойд Ганьсу мужид газар ахин хөдлөв. 4,5 магнитуудын газар хөдлөлт болсон тухай өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ

Испанид сүйдсэн галт тэрэгнийг жолоодож байсан машинчийг эмнэлэгт хорионд байлгах тухай Ройтер агентлаг мэдээллээ

Хөдөлгөөний хурдыг нэлээд хэтрүүлсэн явдал Испанид суудлын галт тэрэг осолдсоны шалтгаан болсон гэж шинжээчид үзэж байна

Дөнгөж төрсөн Британийн хаан ширээ залгамжлагчад Жорж Александр Луи (George Alexander Luis) нэр өгсөн тухай өчигдөр орой Кенсингтоны ордноос нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ

Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад Испанийн баруун-хойд нутагт төмөр замын осолд 80 хүн хэлмэгдэж 178 нь шархдаж бэртсэн тухай өнөөдөр Франс Пресс агентлаг бүс нутгийн шүүхийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав

БНСАУ-ын засгийн газар их устай борооны улмаас үүссэн ширүүн үерийн уршгийн талаар НҮБ-д албан ёсны мэдээллийг дамжууллаа

Буриад Чингис хааны нэрийг БНУлсынхаа бренд болгох бодолтой байна. Бүс нутгийн дур терхийг сайжруулах зөвлөлийн зөвлөлгөөн дээр ийн санал дэвшүүлжээ. Учир нь буриадын газар нутаг бол Чингис хааны овог дээдэсийн өлгийн нутаг юм.

130 жилийн өмнө, 1883 оны 7 сарын 24-нд Орос улсын түүхэнд анх удаагаа олон улсын дугуйн тэмцээн Москвагийн морин тойруулгын талбайд болжээ. Энэ үйл явдал оросын дугуйн спортын төрсөн өдөр хэмээн тэмдэглэгдэх болжээ

Зол жаргалтай амьдарч байна гэж Ойрхи Дорнодын нийт оршин суугчдын тэн хагас гаруй нь (57хувь) үзэж байна.

Хятадын эрх баригчид сургалтын төв, зочид буудлыг оролцуулан захиргааны ямар ч байшин ойрын таван жилд барихыг хориглов. Энэ арга хэмжээ бол «мөнгө хөрөнгө үрэхтэй тэмцэх» кампанит ажиллагааны нэг хэсэг юм гэж өчигдөр Синьхуа агентлаг мэдээллээ

Австрали руу чиглэж явсан дүрвэгсдийн усан онгоц индонезийн Ява арлын эргүүдийн ойролцоо живжээ

Японы Осака хотын амьтны хүрээлэнд Оросоос авчирсан Гого нэртэй цагаан баавгайд 150 кг жинтэй алимтай хоёр мөхөөлдөс өгчээ. Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр түүнд энэхүү бэлгийг барьдаг байна.

Зун цаг бол дэлхийн нийслэл хотууд нүдэн дээр цэцэглэн дэвждэг цаг үе. Хаа сайгүй ямар нэгэн баяр ёслолууд, концертууд болж байдаг. ГУМ-ын /УИД/ 120 жилийн ойд зориулсан Москвагийн амьд цэцгийн наадмын хүрээнд оросын нийслэл хотын талбайг шинэхэн цэцгэн хивсний тасархайгаар бүржээ. 4000 метр кв талбайд тусгайлан наадамд зориулан зассан талбайд 650 мянган цэцгийг нэгэн зэрэг байрлуулжээ.

1950-1953 оны Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг Умард Солонгост тэмдэглэж эхлэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

7-р сарын 1-нээс Москвад хүчин төгөлдөр болсон хууль ёсоор нийслэлийн таксины бүх машин шар өнгөтэй байх ёстой.Одоо москвагийн таксины жолооч нар машинаа арга буюу ахин будах болжээ.

Хятадад хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 94 хүн эндэж, 900 гаруй хүн бэртэж, 5 нь сураггүй алга болжээ.

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013
16