×
Нийгэм 13 Зургаадугаар сарын 2013

Японы цагдаагийн агентлаг тус улсад эхлээд байгаа хакеруудын уралдаанд өөрийн ажилтнуудыг оролцохыг зөвлөжээ. Японы цагдаагийн албаны тэргүүн тэмдэглэхдээ, энэ салбарт хуулийн байгууллагууд нь энгийн иргэдтэй хамтран ажиллах нь кибер аюулгүй байдлыг хангах нэг баталгаа юм.

2012 онд АНУ-д цагаан арьстнудын нас баралт сүүлийн 10 гаруй жилд анх удаа хүүхэд төрөлтөөс давсан байна гэж өнөөдөр америкийн Washington Post сонинд бичжээ.

Монголын эрх баригчид 2020 он гэхэд Улаанбаатарт метро барих төлөвлөгөөтэй байна.

Тун удахгүй Москва хот унадаг дугуйчид нь автомашины жолооч нараас илүү тав тухыг мэдэрдэг дэлхийн бусад орнуудын адил болно.

Дэлхийн 32 улсын 300 ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирээд байна.Гадаадын ба монголын нийт 8 мянган ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглана гэж шинжээчид таамаглав.

Хятад улс  өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг сонгохын тулд чулуун нүүрс болон байгалийн хий хоёрын хооронд чухал сонголт хийх ёстой болоод байна.Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Үндэсний эрчим хүчний хүрээлэнгийн захирал Сергей Правосудов ярьсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гаднын нөхцөл улс орны эдийн засагт таагүй байсан ч нийгмийн өмнө авсан үүргийн гарцаагүй биелэлтийг баталгаатай болгохыг засгийн газарт даалгав.

Туркийн шудрага ёс, хөгжлийн эрх баригч намаас хийсэн мэдэгдэлд, Стамбул Гези цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар санал хураалт явуулж болох тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.Энэ асуудал нь тус улсын засгийн газрын эсрэг жагсаалуудын эхлэл болсон.

Чикагод өнөөдөр хүчтэй хар салхи гарсны улмаас 25 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй үлдэж, олон улсын О’Хара онгоцны буудалд 400 нислэгийг цуцалжээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18