×
Нийгэм 6 Зургаадугаар сарын 2013

6-р сарын 6-нд дэлхийн дахинд орос хэлний өдрийг ёслон тэмдэглэж байна. Энэхүү баярыг НҮБ-ын ивээл дор тэмдэглэнэ. Орос хэл нь дэлхий дахинд хамгийн их тархсан 10 хэлний нэг бөгөөд НҮБ-ын ажлын зургаан хэлний нэг юм. Орос хэлийг сансарт нисэх гэж байгаа бүх хүн мэдэх ёстойгоор энэ хэлийг сансрын хэл ч гэж хэлж болох юм.

Туркийн цагдаагийнхан Анкарад засгийн газрын эсрэг жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулах хий болон усаар шүрших буу хэрэглэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд бичиж байна. Эмх замбараагүй байдлын улмаас дөрвөн хүн хохирсон бөгөөд эмнэлэгт хүргэгджээ. Нийслэл хотын төвийн Кизилай талбай дээр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд нь ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардаж байв.

6-р сарын 6-нд оросын их зохиолч Александр Пушкины төрсөн өдөр дэлхий дахинд Орос хэлний өдрийг ёслон тэмдэглэж байна. Москвагийн Пушкины нэрэмжит музейд их зохиолчийн төрсөн өдөрт зориулсан тусгай хөтөлбөрийг хүссэн хүмүүс үнэгүй төлбөргүй үзэх боломжтой юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18