×
Нийгэм 5 Зургаадугаар сарын 2013
Танилцах уламжлалт хэлбэрийг бодоход Интернетийн тусламжтайгаар танилцаж гэрлэсэн хүмүүсийн гэр бүл нэлээд тогтонги байна гэж британийн «Дейли телеграф» сонин америкийн нийгэм судлаачдын цоо шинэ судалгааны дүнг үндэслэн бичжээ.2005-2012 онд Интернетээр танилцсан гэрлэгсэдийн тоо АНУ-д бүх гэрлэлтийн 35 хувь эзлэж байна. Тэдний 45 хувь нь танилцах тусгай сайт, бас 21 хувь нь олон нийттэй харилцах сүлжээг ашиглажээ.

Мансууруулах бодис дэлхийд жил дутам 200 мянган хүнийг хөнөөж байна гэж мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын газрын удирдагч Юрий Федотов мэдэгдэв. Тэрээр Москвад мансууруулах бодисын хууль бус эрэгэлттэй тэмцэх хууль сахиулах байгууллагуудын олон улсын 30 дахь бага хурал дээр үг хэлэв.Мансуурулах бодис хэрэглэгчид ДОХ, элэгний үрэвсэлийн халдвар авч байгааг Федотов тэмдэглэжээ.

6-р сарын 5-нд Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Энэ жилийн өдрийг тэмдэглэх төвөөр Монгол улсыг сонгосон. НҮБ-ын Хүрээлэн байгаа орчны хөтөлбөрт /ЮНЕП/ дурдахдаа, Монгол улс нь ногоон эдийн засгийг, ялангуяа, уул уурхайн салбарт экологийн технологиудыг хөгжүүлэхэд гаргасан хүчин чармайлтынхаа үр дүнд ийм нэр хүндийг хүртсэн гэжээ. Үүнээс гадна Монгол улсын залуучуудын экологийн боловсролын тухай ч тэмдэглэжээ.

Монгол улсын шийтгэл хүлээлгэх системүүдийн либералчлал Орос улсын туршлагад тулгуурлаж байна. Монгол улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нямгомбо тэргүүтэй төлөөлөгчид Буриад улсад айлчлав. 

Вирустэй тэмцэх «Касперскийн лабораторийн» шинжээчид дэлхийн 40 улсад кибер тагнуулд хэрэглэж байсан олон улсын сүлжээг илрүүлэв. NetTraveler хэмээн нэрлэсэн тагнуулын сүлжээ төрийн ба хувийн компьютерийн 350 гаруй системийг дайрасныг шинжээчид илрүүлэв.Засгийн газрын байгууллага, ЭСЯ, эрдэм шинжилгээний хүрээлэн, цэргийн байгууллага, нефтийн компаниуд тэдгээрийн дотор байна. «Касперскийн лабораторийн» үнэлснээр 22 Гб гаруй мэдээлэл баримтыг хулгайлжээ.

Өнөөдөр Орос улсад Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр ба экологчийн өдрийг тэмдэглэж байна. 1972 онд НҮБ-ын ЕА Байгаль орчныг хамгаалах олон улсын өдөр тогтоосон юм. Мөн өдөр НҮБ-ын хувьд байгаль орчны асуудалд дэлхийн олон нийтийн анхаарлыг татах гол арга барилын нэг болов. Эдүгээ экологийн асуудал дэлхийн соёл иргэншлийн сайн сайхан байдлын түвшинг тодорхойлох чухал асуудлын нэг боллоо.
Туркийн засгийн газар уучлал гуйсан ч Стамбулын төвд хэдэн өдөр үргэлжилж байгаа олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид цаашид тэмцэх бодолтой байна. Нэгэн жагсагчийн мэдээлснээр Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ард түмэнд хандан учрыг тайлбарлтал Стамбулын төвд тэмцэл хөдөлгөөн үргэлжлэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18