×
Нийгэм 4 Зургаадугаар сарын 2013
Өнөөдөр «Маллиет» сонины мэдээлснээр Туркийн эмч нарын холбооны тэргүүн Беязит Ильхан эдгээр тоо баримтыг дурдав. Тэрээр аюулгүй байдлын хүчний ажиллагааг «цагдаагийн зэрлэг ажиллагаа» хэмээн тодорхойлов. Ийм ажиллагаа туркийн томоохон гурван хотод явуулж байна гэж Ильхан мэдээлжээ.Гэвч цагдаагийн хүчин учир үндэсгүй хүч хэрэглэж байна гэсэн зарим гэрчлэл хуурамч байна.

Турк улсад олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн намжихгүй байна. Эрх баригчид Стамбулын Таксим хороололд Гези цэцэрлэгт хүрээлэнг устгахаар шийдвэрлэсэн нь ёс төдий шалтгаан болжээ. Гэвч удалгүй жагсагчид засгийн газрыг огцоруулах шаардлагыг оролцуулан улс төрийн уриа лоозон дэвшүүлэв. Турк улсад нийгэм-улс төрийн түгшүүртэй байдал гаарч, бие биендээ тулгах зэмлэл харилцан айлган сүрдүүлэх хэрэг болж хувирч байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оклахома муж улс хар салхи, үерт нэрвэгдсний уршгаар 18 хүн тэдний дотор 6 хүүхэд амь үрэгдсэн тухай орон нутгийн удирдлагын төлөөлөгчид мэдээлэв. Амь насаа алдсан 7 хүний нэр усыг одоогоор тогтоогоогүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оклахома муж улсад аадар бороо орж, хүчтэй салхи салхилсний уршгаар бүс нутагт хүчитэй хар салхи ахин үүсэв.
Германы Пассау хотын зүүн-өмнөд хэсэгт ус үерлэсний улмаас усны түвшин 15-р зуунаас хойш ажиглагдаж байгаагүй түвшинд хүрчээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Хотын ихэнх дүүргүүдэд зөвхөн усаар хүрч болох болоод байна. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна. Бүс нутагт хэдхэн өдрийн дотор хур тундас хэмжээ хоер сарын нормтой тэнцэхээр оржээ.
 Хятадын Зилинь тосгоны шувууны ферм дээр даваа гаригийн өглөө хүчтэй түймэр гарсны улмаас нэрвэгдэгсдийн тоо 120 хүрээд байна гэж Синьхуа агентлаг уламжлав. Сүүлийн үеийн мэдээгээр, эмгэнэлт явлын улмаас 70 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Түймэр Хятадын зүүн-хойд хэсгийн Зилинь мужийн Дэхуй тойргийн Зилинь Баоюань /Jilin Baoyuan/ үйлдвэр дээр гарчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18