×
Нийгэм 2 Зургаадугаар сарын 2013
Филиппины Минданао арлын төв хэсэгт газар хөдлөсний улмаас 9 хүн хохирчээ. Энэ тухай өнөөдөр Ассошейтэд пресс агентлаг эрх баригчдыг иш татан уламжлав. Филиппинд бямба гаригт 5,6 баллтай газар хөдлөсөн. Газар хөдлөлтийн голомт тус улсын Кармен хотоос 5 км зайтай, 16 км газрын гүнд байжээ. Гамшгийн улмаас нуранги үүсч 30 гаруй байшин эвдэрч сүйрсний дотор сургуулийн байр ч гэмтжээ.
АНУ-ын Миссури болон Оклахома мужуудад баасан, бямба гаригуудад гарсан хүчтэй хар салхины улмаас нэрвэгдсэн хүмүүсийн тоо 14 хүрээд байна. Энэ тухай Франс пресс агентлаг өнөөдөр орон нутгийн эрх баригчдыг иш татан уламжилжээ. Өмнө нь Миссури болон зэргэлдээ Оклахома мужуудад бямба гаригт хүчтэй хар салхины улмаас онцгой байдал тогтоосон тухай уламжилж байсан. Хүчтэй салхины улмаас Миссурид үер бууж гурван хүн нэрвэгджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18