×
Нийгэм 1 Зургаадугаар сарын 2013
5-р сарын 28-нд Хятадад гараа авсан «Бээжин-Парис» эртний загварын авто уралдаанд оролцож байгаа оросын төлөөлөгчид «Москвич-412» машинаараа Монгол улсын нийслэл Улаанбаатарт хүрч, машинаа анх засварлаж байна. Багийн жолоодох мэргэжилтэн Евгений Смирновын хэлснээр монголын бартаат зам уралдаанд оролцогчдын давах сорилт болсон юм.
ОХУ-ын Онцгой байдлын яам болон Умард Атлантын эвсэл онц байдлаас сэргийлэн сэрэмжлэх, хор уршгий нь арилгах салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжөөлэх тухай оросын тусгай газрын төлөөлөгч Ирина Россиус мэдээллээ. Баасан гаригт Брюссельд ОХУ-ын Онц байдлын яамны тэргүүн Владимир Пучков, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Александр Вершбоу нар уулзсан. Уулзалтын дүнгээр протоколд гарын үсэг зурсан гэж тэрээр өгүүлэв.
Туркийн Стамбул хотын төвд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөөр байгаагийн уршгаар 100 гаруй хүн шархдаж бэртсэн тухай өнөөдөр британийн Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээллээ. Цагдаагийн хүчин ус шуршиж, нулимс асгаруулах хий хэрэглэж, жагсагчдыг Таксим талбайгаас шахан зайлуулахыг оролдож байна.
Америкийн Оклахома муж улс хар салхинд ахин нэрвэгдсний уршгаар наанадаж таван хүн амь насаа алдсан тухай британийн Би-Би-Си телевиз радиогийн корпораци мэдээлэв. Цагдаагийн газраас мэдээлснээр эх хүүхэд хоёр хэлмэгдэгсдийн дотор байна. Үүний өмнө АНУ-ын цаг уурын судлалын алба муж улсын хэдэн районд хар салхины аюул тулгарсныг дохиолсон билээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг Орос орон даяар тэмдэглэж байна. Москвад баярын 300 гаруй арга хэмжээг зохиож явуулна. Өнөөдөр нийслэлийн төв Хувьсгалын талбайд 1 метр 20 см өндөр том мөсөн саванд зайрмаг хийж,бүгдийг дайлана. Сокольники цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд асрах газрын 6 мянган хүүхдэд зайрмаг түгээх тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18