×
Нийгэм Зургаадугаар сар 2013

Энэтхэгийн хойд Уттаракханд муж улсад 10 мянга гаруй хүн үерт хэлмэгдсэн бололтой гэж «Синьхуа» агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлав

ОХУ-ын Новосибирск мужийн захирагч Василий Юрченко хийсэн мэдэгдэлдээ, бүс нутагт гадаадын ажигчдын зохион байгуулсан хүлэмжийн ногоо цогцолборуудыг хаах төлөвтэй байгаа гэв.

Хосгүй сайт оросын Интернетэд ажиллаж эхэллээ. Түүнийг «Зөвлөлтийн эрний баримт бичгүүд» гэж нэрлэжээ. Энд Оросын улсын архивын зөвлөлт эрний янз бүрийн үед хамрагдах нийгэм-улс төрийн түүхийн олон мянган тоот материал хүртээлтэй байна.

Өнгөрсөн баасан гаригт Египет улсад гарсан жагсагчдын мөргөлдөөнд хоёр хүн амь үргэдсэний дотор нэг нь америкийн иргэн байв. Түүнчлэн үймээнд хэдэн арван хүн шархадсан байна.

Монголын туваа үндэстэнүүд Тува улсын иргэдэд цагаан идээ бэлтгэх, ноос болон арьс ширний түүхий эдийг боловсруулах болоод аль эртнээс мартагдсан эсгий хийх уламжлалт аргуудыг зааж сургана.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөх ёслол 7-р сарын 10-нд болно.

ШУӨЗО-нд үймээнд 35 хүн хэлмэгдсэн тухай өнөөдөр «Франс Пресс» агентлаг хятадын ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав.

Энэтхэгийн хойд хэсэгт аадар бороо орж, газрын хөрс гулсаж, үр гарсны улмаас 800 гаруй хүн амь эрсэджээ. 5 мянга орчим хүн сураггүй болоод байгаа тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шинэ ажлын төлөвлөгөөг бүх нийтэд зарлав.

Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр. Холбогдох тогтоолыг НҮБ 1987 онд батласан.

Өнөөдөр Хятадын баруун-хойд хэсэгт орших ШУӨЗ0-нд гучаад хүн эмх замбараагүй байдлын золиос болсон тухай «Синьхуа» хороо мэдээлэв.

“Твиттер”-ын ижил төрлийн хятадын “Сина-Вейбо” микроблог дээр нимгэн бие барьсан, хөлийг “үстэй“ мэт харагдуулаж, аливаа дайралтаас хамгаалах өмдний зураг маш их нэрд гараад байна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин «Үйлдвэрлэл эрхлэгчдэд өршөөл үзүүлэх болон өршөөлийн ёс журмын тухай» тогтоолын төслийг Төрийн думд хэлэлцүүлэхээр оруулсан гэж Кремлийн хэвлэлийн албан мэдээлэв.

Энэ жил Екатеринбургийн Суворовын цэргийн сургуулийг анх удаагаа монголын 18 сонсогч төгсгөв. Энэ сургууль  цэргийн сургуулиудад орох хүсэлтэй ахлах ангийн хүүхдүүдийн заавал суралцах ёстой шат юм.

Монгол улс даяар өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “чимээгүй өдөр” болж байна. Энэ нэг хоногт төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг дэмжсэн  сурталчилгааны ажил, жагсаал цуглаан явлуулахыг хориглосон.

Даваа гаригт Багдадад дэлбэрэлт болсны улмаас нэрвэгдэгсдийн тоо 39 хүрсэн бөгөөд хэдэн арван хүн шархаджээ.

Москва хотноо аугаа эх орны ялалтын парадны 68 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэж байна. 1945 оны 6-р сарын 24-ний өдөр аугаа Эх орны дайнд фашистын түрэмгийлэгчдийг ялсныг тохиолдуулан 40 мянган цэрэг, офицеруудын хүндэтгэлийн марш Улаан талбайд явж өнгөрсөн юм

Москвагийн Поклонная гора хэмээх ууланд орших Аугаа эх орны дайны төв музейд Испаний иргэний дайн, Халх голын тулалдаанд эр зориг, баатарлаг үйлсээрээ шалгарсан алдартай цэргийн нисэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар Сергей Грицевецийн хүрэл цээж баримлыг босгоно

Энэтхэгийн Уттарракханд мужид гарсан үерт нэрвэгдэгсдээд байгаа хүний тоо 6,5 мянгад хүрч магадгүй байна гэж даваа гаригт катарын “Аль-Жазира” агентлаг уламжилжээ

Өнөөдөр Пакистаны хойд Гилгит-Балтистан мужид зэвсэгтэй этгээдүүд Нангапарбат уулын өлмийд майхант лагерьт халдаж, Орос,Украин, Хятадын жуулчдыг буудан хөнөөсэн тухай өнөөдөр Ройтер агентлаг тус мужийн тэргуулэх дэд байцаагчийн мэдээллээс иш татан уламжлав.

АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээлсэн Эдвард Сноуден Хонконгоос оросын нисэх онгоцны компанийн онгоцоор явсан бөгөөд өнөө орой Москвад хурэлцэн очих тухай өнөөдөр америкийн Үндэсний аюулгуй байдлын агентлагийн хүүчин ажилтны илчлэх жич ярилцлагуудыг нийтлэж байгаа хятадын South China Morning Post сонин мэдээллээ.

Энэтхэгийн эрх баригчид сүүлийн жилүүдэд хамгийн аюултай үерт нэрвэгдсэн улс орныхоо хойд нутагт цэргийн албан хаагчдыг аврах ажилд оролцуулж байна. Тэд хүрэхэд хэцуу уулархаг нутагт ажиллаж байна. Үерт нэрвэгдсэн хэдэн арван мянган хун тэнд байж магадгуй гэж засгийн газар үзэж байна.

Өнөөдөр олон улсын Олимпийн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. 1948 онд швейцарын Санкт-Морицод Олон улсын олимпийн хорооны 42 -р чуулганаар мөн байгууллагыг үндэслэн байгуулсан өдрийг мөнхжүүлэх шийдвэр гаргажээ.

Азийн томоохон Токио хотын хууль тогтоох хурлын сонгууль өнөөдөр Японд эхэллээ. Энэ сонгууль 7-р сарын 21-нд явуулахаар товлосон японы парламентын дээд танхимын сонгуулийн өмнөх нэг ёсны сургуулилах арга хэмжээ болно.

Өнөөдөр Орос улсад дурсгал, эмгэнэлийн өдрийг ёслон тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон учир Эх орны их дайн эхэлжээ.

Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад 575 хүн энэтхэгийн хойд нутагт үерт хэлмэгдэж, 14 мянга орчим хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн сонинууд мэдээлжээ.

Иргэдийн утсаар хийсэн яриаг сэм чагнаж, цахим захидал харилцааг нь нууцаар үзэж байна гэсэн ХМХ-ийн мэдээ баримтуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ахин няцаав. Ерөнхийлөгч Цагаан ордонд Иргэний эрх, эрх чөлөөний хяналтын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв.

Өнөөдөр Орос улсад дурсгал, эмгэнэлийн өдрийг ёслон тэмдэглэж байна. Одоогоос 72 жилийн тэртээ 1941 оны 6-р сарын 22-нд фашист Герман ЗХУ-д итгэл эвдэн халдан довтлосон учир Эх орны их дайн эхэлжээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн харилцан ажиллагааны шинэ механизм-хамтын ажиллагааны форум ШХАБ-ын хүрээнд бий болж магадгүй.

Өнөөдөр Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф олон нийтийн жагсааал улс оронд нь үргэлжилж байгаатай холбогдуулан засгийн газрын яаралтай зөвлөлгөөн хийлгэх тухай бразилийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Хятадын PetroChina нефть хийн компани занарын хий дамжуулах анхны хоолой БНХАУ-д барьж эхлэсэн тухай өнөөдөр хятадын ХМХ-үүд мэдээллээ.

Орчин цагийн нийгмийн гэр бүл, хүүхдийн асуудалд зориулсан олон улсын бага хурал Буриадад хуралдав. Монгол, Япон, АНУ-ын мэргэжилтнүүд нийгэм, сэтгэл зүйн ажлын туршлага солилцохоор Буриадын нийслэл Улаан Үд хотод хүрэлцэн очсон юм.

Адольф Гитлерийн «Майн кампф» номыг судлахыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун төрийн аппаратынхаа удирдах ажилтнуудад уриалсан тухай мэдээллийг тус улсын засаг захиргаа няцаагаад ийм мэдээллийг зохиогчийг устгана гэж сүрдүүлсэн тухай KCNA агентлагийн сувгаар тараасан мэдээлэлд өгүүлжээ.

«Байгал нуурыг хэвээр хадгалахад туслах сан» Байгал нуурт цутган орох Сэлэнгэ мөрний сав газарт усан энергийн шинэ төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх аюулыг арилгахын тулд Монгол улстай шинэ хэлэлцээр боловсруулж байгуулах санал оросын засгийн газарт оруулав.

Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг бүрмөсөн хаах тухай ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев зарлан мэдээлэв. Үйлдвэрлэлийн хорт хаягдлаас дэвсгэр нутгий нь цэвэрлэж, аялал жуулчлалын чийрэгжүүлэх бүсийг цэнгэг устай том нуурын ойролцоо байгуулна.

«Ёрдын наадам» Олон улсын угсаатан-соёлын наадам Эрхүү мужид болж дууслаа.

Дэлхийн хамгийн гүнзгий цэвэр устай нуурын эрэг дээр орших Байгалийн целлюлоз-цаасны комбинатыг удахгүй хаах тухай Ерөнхий сайд Дмитрий Медведев Эрхүүд «Нэгдсэн ОУ» намын идэвхтнүүдтэй уулзах үеэрээ мэдээлэв.

Энэтхэг улс нь Хятад улсыг 2028 оноос хойш хүн амын тоогоороо дэлхийд тэргүүн байр эзлэнэ. Энэ тухай таамгийг НҮБ-ын шинжээчид гаргажээ. Тэр үед эдгээр хоёр улсын хүн ам тус бүрдээ 1,45 тэрбум болох бөгөөд зууны дунд үе хүртэл үргэлжлэн өсөх аж

Тюмень мужийн /Баруун Сибирь/ ан зүйчид ой гаран настай бамбарууштай эм баавгайг буудан хороожээ. Баавгайнууд Уват районы Усть-Тегуссын нефтийн орд газрын манааны тосгоны ажилтны аминд аюул учруулсан юм

Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013
18