×
Нийгэм 19 Тавдугаар сарын 2013
ОХУ-ын бүх нутгаар Олон нийтийн телевиз нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Олон нийтийн зарчмууд дээр суурилсан холбооны шинэ суваг телевиз нь ОХУ-ад үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Уг телевиз өнөөдөр кабелийн, хиймэл дагуулын бүх операторууд болон телевизийн сүлжээгээр автоматаар үнэ төлбөргүй гарч ирэх юм.
Коннектикутын орчимд төмөр замын эвдрэлийн улмаас хот хоорондын галт тэргүүд мөргөлдсний улмаас 60 хүн хохирол амссан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилж байна. Уг явдал баасан гаригийн үдэш гарчээ. Нью-Хейвен –Нью Йоркийн чиглэлд явж байсан галт тэрэг замаасаа гарч өөр нэг галт тэрэгтэй мөргөлджээ. Мөргөлдөх үед галт тэргүүдэд 700 орчим зорчигч явж байжээ. Төмөр замын хэсгийг лабораторт шинжлүүлэхээр хүргээд байна.
Шувууны ханиадны H7N9 вирус нь шувууны бусад ханиаднаас ялгаатай нь хүнд халдварлах магадлал өндөр байна. Энэ тухай бямба гаригт тавьсан БНХАУ-ын Эрүүл мэнд, төрөлтийн төлөвлөлтийн хорооны илтгэлд дурджээ. ДЭМБ-ын шинжээчид Хятадад H7N9 шувууны ханиадны халдврыг судлахдаа шувууны бусад ханиадтай харьцуулж шинжилгээ явуулсан бөгөөд шинэ вирус нь бусад төрлүүдээс хурдан халдварладаг тухай тогтоожээ.
Олон улсын дууны “Евровидение-2013” уралдаанд Даний дуучин бүсгүй Эммили де Форест яллаа. Тэр өөрийн зохиосон “Only Treardrops” /“Зөвхөн нулимс”/ дуугаа дуулж, 281 оноо цуглуулсан. Хоёрдугаар байранд Азербайжаны дуучин Фарид Мамедов 234 оноотой, украины дуучин Злата Огневич 214 оноо авч гуравдугаар байранд шалгарсан бол дөрөвдүгээр байрыг Норвегийн дуучин Маргарет Бергер 191 оноотой шалгарлаа.
Нэгдүгээр сард “Оросын дуу хоолой” радио, оросын “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгтэй хамтран монголын сонсогчдын дунд энэ нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласан. Энэхүү байгууллага нь 5-р сарын 14-нд байгуулагдсныхаа түүхэн ойгоо тэмдэглэсэн.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18