×
Нийгэм Тавдугаар сар 2013
Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чонг Хонг Вон өмнөд солонгосын цөмийн реакторуудад чанар муутай эд хэрэгсэл нийлүүлснийг хариуцах этгээдүүдийг илрүүлэхийн тулд нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулах даалгавар өгсөн тухай Ренхап агентлаг мэдээллээ.
Киргизид мөргөлдөөний уршгаар 55 хүн бэртсэн тухай тус улсын эрүүл мэндийн яам мэдээлэв.Эмнэлгийн ажилтнууд Иссык-Куль мужийн Жеты-Огузский районд «Кумтор» алтны орд газрыг тойрон болсон хэрэг явдлын үеэр бэртсэн 55 хүнд тусламж узуулэв. Мөргөлдөөнд нэрвэгдсэн 55 хүний 13 нь хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд юм.
Оросын хүүхэд багачууд Интернетын нийгмийн сүлжээнүүдийг дэлхийд хамгийн их сонирхож байна. “Касперскийн лаборатор”-ын явуулсан судалгаанд дэлхийн аль ч оронд жижиг хүүхдүүд оросын хүүхдүүд шиг олон цагийг Интернетийн нөөцүүдэд өнгөрүүлдэггүй байна. Компаний мэдээлснээр, Оросын хүүхдүүдийн 59,6 хувь нь нийгмийн сүлжээнүүдэд суудаг байхад, энэ нь дэлхийн дахинд тэдний үе тэнгийхний дунджаар 20-25 хувийг эзлэж байна.
Өнөөдөр Олон улсын тамхигүй өдрийг тэмдэглэж байна. Энэ удаагийн тэмдэглэлт өдөр нь Орос улсад 6-р сарын 1-ээс “Тамхины эсрэг хууль” хэрэгжиж эхлэхийн өмнө явагдаж байна. Тус улсад насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь тамхи татдаг. Гэхдээ энэхүү муу зуршлаас татгалзах хүмүүсийн тоо улам ихэсч байна. Сүлийн жилүүдэд тэдгээрийн тоо 8-11 % хүрчээ.
БНБУлсын Улаан Үд хотод хорт хавдараас эмчлэн сэргийлэх газрын байшинг  барьж дууссан байна. Орчин цагийн багаж нь Байгалийн бүс нутаг ба Монгол улсын өвчтөнүүдийн эрүүл эрхтнийг бараг гэмтээлгүй хорт хавдар анагаах  бас боломж олгосон гэж Буриадын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ. 1964 онд барьсан хуучин зай муутай хорт хавдараас эмчлэн сэргийлэх газрын байшин орчин цагийн шаардлагад нийцэхгүй байв.
Өнөөдөр БНБуриад Улс үндслэн байгуулагдсныхаа 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1923 оны 5-р сарын 30-нд Москвад Бүх оросын төв гүйцэтгэх хорооны тэргүүлэгчид Буриад-Монгол хоёр автономит мужийг нэгтгэж, Верхнеудинск нийслэлтэй автономит БН Улс байгуулах тогтоол гаргажээ.1934 онд тус хотыг Улаан Үд нэртэй болгов. 1958 онд Буриад-Монголын автономит улсыг Автономит БНСоциалист Буриад улс хэмээн нэрлэжээ.
Өнөө шөнө Виктор Горбатког Склифосовскийн нэрэмжит түргэн тусламжийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хэвтүүлэв. Москвагийн шилдэг мэргэжилтнүүд 78 настай ЗХУ-ын баатар, Монгол улсын ба Вьетнамын баатарт мэс засал хийх гэж байна.Эмч нар дотроо цус алсдасныг илрүүлээд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэв. Одоогоор Виктор Горбатко сэхээн амьдруулах тасагт байна.
Орос улсын Холбооны зөвлөл Орос, Монголын засгийн газар хоорондын нэг улсын иргэд нөгөөгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн үйл ажиллагаа түр явуулах тухай хэлэлцээрийг батлав. Эдгээр хоёр улсын шилжилт хөдөлгөөнийг удирдах системийг илүү үр бүтээлтэй болгохоор 2012 оны 2-р сард Москвад гарын үсэг зурсан баримт бичгийг боловсруулсан юм.
Уламжлал ёсоор Энэтхэгийн янз бүрийн бүс нутагт энэ улиралд аагим халуун байдгаагийн улмаас, хоёр сарын хугацаанд тус улсад 500 гаруй хүн амиа алдаад байна. Энэтхэгийн ДХЯ-ны ОБ-ын удирдах газраас энэхүү баримтыг ИАНС агетлаг иш татаж уламжилжээ. 2013 оны 4-р сарын 1-ээс их халуун болсоны улмаас 524 хүн амиа алджээ.
Ирэх долоо хоногт хятадын цэргийнхэн цоо шинэ тоот технологийг хэрэглэх анхны сургууль явуулах тухай өнөөдөр хятадын ХМХ уламжлан мэдээллээ.Тоот технологийг хэрэглэж байгаа анги салбарууд Өвөр Монголын өөртөө засах оронд болох цэргийн сургуульд оролцоно.
НҮБ өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэж байна. НҮБ-ын АЗ энхийг сахиулах ажиллагаа нь 65 жилийн түүхтэй. Дэлхий дахины бараг бүх халуун цэгт нийт 67 энхийг сахиулах ажиллагаа явуулжээ. Одоогийн байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 16 ажиллагаанд 113 мянган хүн оролцож байна.
Энэ оны 5-р сард Ирак улсад 500 гаруй хүн амь насаа алдаж, 1200 гаруй хүн шархдсан тухай египтийн «Аль-Ахрам» сонинд мэдээллээ. Ингээд 5-р сард Ирак улсад сүүлийн жилд хамгийн олон хүн хэлмэгдэж, шархадсныг сонинд тэмдэглэжээ. Сүүлийн хэдэн сард тус улсад шашин шүтлэгээс болж хүчирхийлэх ажиллагаа гаарав.
Өмнөд Солонгосын цөмийн аюулгүй байдлын комисс эд анги нь чанар муутай учраас цөмийн хоёр реакторын ажлыг арга буюу зогсоож,өөр хоёр реакторын арга ажиллагааг түр зогсоосон тухай Ренхап агентлаг мэдээллээ.
«Сансрын» зочид буудал Дубай, Абу-Дабид барих санал авсан гэж америкийн Mobilona Spact Hotels компани мэдээлсэн тухай өнөөдөр орос хэлээр гардаг Russian Emirates хэвлэл мэдээлэв. Төсл «Дэлхийгээс явалгүуй татах хучин угуй од хоорондын орон зайд аялах боломж жуулчдад олгоно» гэж төслийг зохиогчид мэдээлжээ. Ийн зочид буудал Лос-Анжелес ба Хонконгод бий болж магадгүй.
Японы Ибараки муж улсын PARC протоны хурдасгах цогцолборын зургаан ажилтан бараг 1,7 миллизиверт цацрагт нэрвэгдэсэн тухай Атомын энергийн судлал, боловсруулалтын агентлаг мэдээлэв. Японд жилд хүн дутамд ногдох 1,6 миллизеверт цацрагийг хэвийн хэм хэмжээ хэмээн үздэг. Энэ цогцолборын ажилтнуудын хувьд 50 миллизеверт туйлын хэмжээ болсон юм. Пурэв гаригийн орой цацраг гадагшаа нэвтрэн гарсан байна. Цацраг байшингаас цаана нэвтрэн гарав.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид сонирхсон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно.

Өчигдөр Их Британийн цагдан сэргийлэх хучин лхагва гаригт Лондонд террорын ажиллагаа явуулсанд сэжиглэгдсэн бас гурван хүнийг баривчласан тухай Франс Пресс агентлаг Скотланд-Ярдын төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. 21-нээс 28 хуртэлх насны бас гурван эрэгтэйг бямба гаригт саатуулсан тухай Лондоны цагдагийн газар мэдээллээ.
ОХУ-ын Төрийн дум өчигдөр ”Нэг улсын иргэд нөгөө улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх тухай ОХУ-ын ЗГ, МУ-ын ЗГ хоорондын баримт бичгийг батлав.
5-р сарын 25-ны өдөр нь Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр /International Missing Children Day/. Олон улсын сураггүй алга болсон хүүхдүүдийн өдрийн зорилго нь хулгайлагдаж амьдралын хүнд байдлаас болж эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн тулгамдсан асуудлуудад нийгмийн анхаарлыг татахад оршино. Энэ өдөр дэлхийн орнуудад сураггүй алга болсон хүүхдүүдийн дурсгалд бөмбөлөгүүд хөөргөх юм.
Эрхүү мужид ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 7,8 тэрбум доллар санүүжилттэй угсаатны зүйн “Байгал “ төвийг байгуулах тухай тус мужийн Засгийн газрын дэд тэргүүн Лариса Забродская мэдэгдэв. Түүний ярьснаар, төсөл нь “Евразийн ард түмнүүдийн үзэл санааг илтгэж байгаа аж”. Уг төсөлд оролцохоор Монгол, Япон, Хятад, Казахстан улсууд саналаа ирүүлжээ. “Байгал” төвийн барилгын ажлыг ЮНЕСКО дэмжсэн.
Шувууны ханиадны Н7 N 9 вирус нь амьсгалын замаар болон агаараар дамжин халдварлаж болох аж. Гонконгийн их сургуулийн хэсэг эрдэмтэд уг вирусыг халдварлах хувилбаруудыг судлан үзээд ийм дүгнэлтэнд хүрчээ. Судалгааг мэрэгч амьтнууд дээр туршжээ. Тэгтэл вирус нь агаараар халдварласан байна. Нөгөөтэйгүүр, мэргэжилтнүүдийн ярьснаар, Н7 N 9 нь өөрөө нилээд их түрэмгий вирусд тооцогддог байна.

Хичээлийн жил дуусч байна. Оросын их, дээд сургуулиуд гадаадын оюутнуудыг суралцахыг урьж байна, тухайлбал, Монголын; Одооноос ОХУ-ын их, дээд сургуулиудад квотоор суралцах гадаадын оюутнуудыг сонгон шалгаруулах асуудлыг “Россотрудничество” холбооны хэрэгжүүлэгч агентлаг шийдэж байх шийдвэрийг энэ жил гаргалаа. Өмнө нь энэ асуудлыг янз бүрийн бүтцүүд эрхэлж байсан бөгөөд багагүй тулгамдсан асуудлууд гарч байсан юм.

Тула мужийн захирагч тус мужийн нутаг дэвсгэр дээр “онцгой байдлын” дэглэм тогтоогоод байна. Өмнө нь Тула мужиийн Ефремов хотод хүчтэй хуй салхи гарсны улмаас тус хотод онцгой дэглэм тогтоожээ Байгалийн гамшигийн улмаас 213 объект гэмтэсний дотор 179 орон сууцны барилга байгаа бөгөөд тэдгээрт 5 мянга орчим хүн амьдардаг.50 гаруй ургаа мод болон 15 шонгийн мод унажээ.
Лондонгийн зүүн-өмнөд хэсэгт өчигдөр Британий зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн амийг лалын шашинтай хоёр этгээд өдрийн цагаар хөнөөжээ. Өдрийн хоёр цагийн орчимд өнгөт арьстай хоёр залуу автомашинаар нэгэн цэргийн албан хаагчийг дайраад, дараа нь   хутга болон буугаар зэвсэглэсэн тэр этгээдүүд түүнийг олон удаа хутгаар сийчэж, тэр ч бүү хэл толгойг нь тасдах гэж оролдож байжээ.
Дэлхийн хамгийн өндөр “Токиогийн тэнгэрийн мод”-нд нэг жилд 50,8 сая хүн очижээ. Арван хоёр жилийн хугацаанд модонд нийт 6,38 сая хүн очжээ. Энэ тухай японы нийслэлийн энэ дурсгалт газрын нэг жилийн ойг тохиолдуулан өнөөдөр явуулсан арга хэмжээний үеэр “модны “ засаг захиргаанаас уламжлав.
АНУ-ын зүүн-өмнөд хэсгийн Алабама мужид үл танигдах өвчний улмаас доод тал нь долоон хүн эмнэлэгт хүргэгдсний хоёр нь нас баржээ. Энэ тухай өнөөдөр америкийн Эн-Би-Си телевизийн суваг уламжилжээ. Эхний тохиолдын тухай өнгөрсөн долоо хоногт сүүлийн өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн тэр үед мэдэгдсэн. Эмч нар өвчний шинж тэмдэгийг  халуурах, ханиалгах, амьсгалах хүндрэлтэй байгааг онцолж байна.
Америкийн Оклахома мужид гарсан хар салхины учруулсан хохирол нэг тэрбум доллар давж магадгүй байна гэж CNN агентлаг мужийн департаментын мэдэгдлээс иш татан уламжлав Эдгээр баримтууд нь урьдчилсан шинж чанартай бөгөөд хохиролын үнэлгээний ажил дусаагүй байна. Оклахома мужид учирсан сүйрлийг холбооны эрх баригчид Фуджитын шаталбараар дээд зэрэглэлийн Ф-5 гэсэн бүсэд хамруулжээ.
АНУ, Өмнөд солонгосын дараа кибер тагнуулын ажиллагаа нь Японыш эзлэж байх шиг байна. Тэнд зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй кибер аюулгүй байдлын тусгай цэргийг байгуулах гэж байна. Энэ тухай шийдвэрийг 5-р сарын 21-нд Мэдээллийн аюулгүй байдлын асуудлын зөвлөл гаргажээ. Зөвлөл нь ЗГ-ын хоёрдахь хүн - сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугогийн удирдлага дор ажиллах юм.
Умард солонгосын Пхеньяны нугасны үйлдвэр дээр “Н5N1” шувууны ханиад гарсны улмаас, халдварыг тараахгуйн тулд 160 нугас устгажээ. Энэ тухай “Енхап” агентлаг умард солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг иш татан уламжилжээ. 5-р сарын 7-нд явуулсан судалгааны дүнд Тудан фермийн нугаснууд нь вирусын халдвар авчээ.
Хятадын зүүн хэсгийн Цзюзяны /Зянсы муж/ Лушань уулын орчимд дэлхийн хамгийн том Будда Амитабхи шүтээнийг бүтээжээ. Энэ тухай өнөөдөр хятадын хэвлэлүүд уламжилж байна. Бурхны өндөр 48 метр бөгөөд үүнийг бүтээхэд 48 кг алт оржээ. Бурхныг бүтээхэд нийт 1 тэрбум долл. зарцуулсан байна. Шүтээнийг IV зуунд баригдсан Дунлиньси хийдийн түүхэн газар байрлуулжээ.
Байгаль эдийн засгийн эсрэг байна. НҮБ -ын гаргасан тоо баримтаар, 21 –р зууны эхний үеийн байгалийн гамшигуудын хүн төрөлхтөнд учруулсан зарлага 2,5 их наяд долларт хүрчээ. Улс орнууд хувийн бизнестэй хамтран эрсдэлүүдийг бууруулж, байгалийн гамшигуудын уршгийг аль болохоор багасгах боломжтой юм гэж НҮБ –ын шинжээчид үзэж байна.
Хятадын эрх баригчид гадаадад жуулчилж байгааа хятадын жуулчдын ”соёл иргэншилд” анхаарлаа хандуулав. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян 5-р сарын 16 –нд хятадын жуулчдад хандаж гадаадын орнуудад биеэ зөв авч явахыг уриалжээ. Түүнчлэн тэр хятадын эерэг дүрийг дэлгэрүүлэх шаардлагатай байгаа тухай цохон тэмдэглжээ.
Хятадад шувууны ханиадны улмаас /H7N9 вирус / гэрийн шувуу үржүүлэх аж ахуйнууд 400 тэрбум юаний алдагдалд хүрээд байна гэж орон нутгийн ХМХ-үүд даваа гаригт албан эрх баригчдыг иш татан уламжилжээ. Хамгийн гол шалтгаан нь халдвар гарсан дүүргүүдэд шувуунуудыг утсгах бус, харин хэрэглэгчид шувуунаас татгалзах болсноос юм. Үүний дүнд энэ бүтээгдэхүүний хэрэглээ рэс буурч, үүний улмаас ажилгүйдэл эрс нэмэгджээ.
Москвагийн олон улсын худалдааны төвд Дэлхийн АЦС-ын операторуудын холбооны /ДАЦСОХ/ ерөнхий ассамблейн чуулган өнөөдөр ажлаа эхлэв. Чуулган гурван чиглэлээр хуралдаанаа явуулна. Үүнд : “Фукусимагийн сургамжийг судлахад”, “Бат бэх суурин дээрх бүтээн байгуулалт” болон “ Цөмийн аюулгүй байдал - ДАЦСОХ ны гол зорилт” байх болно гэж Олон улсын байгууллагын Москвагийн бүс нутгийн төвийн хэвлэлийн албанаас уламжилжээ.
ОХУ-ын бүх нутгаар Олон нийтийн телевиз нэвтрүүлгээ эхлэх гэж байна. Олон нийтийн зарчмууд дээр суурилсан холбооны шинэ суваг телевиз нь ОХУ-ад үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Уг телевиз өнөөдөр кабелийн, хиймэл дагуулын бүх операторууд болон телевизийн сүлжээгээр автоматаар үнэ төлбөргүй гарч ирэх юм.
Коннектикутын орчимд төмөр замын эвдрэлийн улмаас хот хоорондын галт тэргүүд мөргөлдсний улмаас 60 хүн хохирол амссан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилж байна. Уг явдал баасан гаригийн үдэш гарчээ. Нью-Хейвен –Нью Йоркийн чиглэлд явж байсан галт тэрэг замаасаа гарч өөр нэг галт тэрэгтэй мөргөлджээ. Мөргөлдөх үед галт тэргүүдэд 700 орчим зорчигч явж байжээ. Төмөр замын хэсгийг лабораторт шинжлүүлэхээр хүргээд байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18