×
Нийгэм 19 Дөрөвдүгээр сарын 2013
2013 онд хятадын түшмэдийн томилолт, тээвэр, албан ёсны арга хэмжээнүүдийн зардал 1,29 тэрбум доллар болно. Энэ нь өнгөрсөн оныхоос 20,4 сая доллароор бага байна гэж өнөөдөр «Жунго циннянь бао» сонин мэдээлжээ. БНХАУ-ын сангийн яамны мэдээлснээр 2013 оны улсын төсөв илүү хэмнэлттэй ил тод байна.
АНУ-ын Масачусетс мужийн Бостоны гүйлтийн уралдааны халдлагыг зохион байгуулсан хоёр сэжигтэн Оросын хойд-кавказын бүс нутгийн уугуул иргэд байсан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ. Агентлагийн мэдээлснээр, тэд хоёр жилийн турш АНУ-д амьдарч байжээ. АНУ -ын аюлугүй байдлын албаны төлөөлөгчийг иш татан “Ройтер” уламжлахдаа, сэжигтнүүд бол ах, дүү Тамерлан ба Жохар Царнаевынхан нар гэжээ.
Японы парламентын дээд танхим сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа явуулахад Интернет сүлжээг ашиглахыг зөвшөөрөх хуулийг сайшаав. Интернетийг сонгуулийн өмнөх кампанит ажиллагаанд ашиглах явдлыг «ухуулгын мэдээллийг хяналтгүй тараах үйл », хууль зөрчсэн хэрэг гэж өнөө болтол үзэж байсан юм. Хууль цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнийг хянаж үзэх хэрэгтэй гэж эрх баригч Либерал-ардчилсан нам, сөрөг Ардчилсан нам болон шинэ намууд мэдэгджээ.
Москвагийн Улаан талбай дахь Мавзолейд яаралтай сэргээн засвар шаардагджээ. Хөшөө дурсгал он цагийн туршид элэгдэж хуучиржээ. Яагаад гэвэл мавзолейг зөөлөн болон янз бүрийн хөрсөнд дээр барьжээ. Тэгээд түүний суурилуулсан хавтан нь жигд бус суух болжээ. 4-р сарын дунд үед сэргээн засварлах шатны ажил дуусчээ.
Шувууны ханиадны халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь сүүлийн үед шувуудтай ердөө харилцаагүйг хятадын эрдэмтэд илрүүлэв. Өвчин ямар замаар халдаж байгааг одоогоос илрүүлж мэдээгүй гэж Хятадын өвчин сэргийлэх, хяналт тавих төвийн тэргүүлэх шинжээч Зэн Гуан хулээв. БНХАУ-д шувууны ханиадаар 17 хүн нас барав. Одоо хятадын шинжээчид вирусын генетикийн бүтцийн оцлогыг идэвхтэй судлаж байна гэж хонконгийн ХМХ-үүд уламжлав.
Өчигдөр Пакистаны цагдаагийн газар ерөнхийлөгч асан генерал Первез Мушаррафыг Исламабадын захад өргөөнд нь баривчласан тухай Ройтер агентлаг орон нутгийн телевизийн мэдээллээс иш татан уламжлав. 2007 онд онц байдал тогтоосон үед шүүгчдийг хууль бус баривчласан хэргээр Мушаррафыг баривчлав. Урьд шүүх дэнчингээр 4-р сарын 18 хүртэл чөлөөтэй байх боломж Мушараффад олгосон билээ. Өчигдөр өглөө генерал мөн хугацааг сунгахаар шүүхэд очив.
Гаалийн холбоонд нэгдсэн орнуудаас гадна гадаадын бүх иргэн 2005 оноос хойш Орос улсад гадаад паспортаар орох юм. Орос, Казахстан, Беларус Гаалийн холбоонд нэгдсэн юм. Хил орчмын нутгийн оршин суугчдад орох дүрмийг хөнгөвчлөнө. Өчигдөр ОХУ-ын еренхийлегч Владимир Путин гадаадын иргэдийг Орос улсад дан гадаад паспортаар оруулах тухай Холбооны цагаачлалын албаны саналыг дэмжив.
«Ардчилалын хамтын нийгэмлэгийн» бага хурал сайд нарын хэмжээнд 4-р сарын 27-29 өдрүүдэд Монгол улсын нийслэлд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Хэд хэдэн улсын удирдагчид болон ГХ-ийн 40 орчим сайд түүнчлэн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи, Тавакуль Карман нар хоёр жилд нэг удаа зохион явуулдаг бага хуралд оролцоно.
Өнөөдөр үл таних этгээд Бостоны төвд Массачусетын технологийн дээд сургуулийн дэргэд цагдааг буудаж шархдуулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хэрэг явдлын улмаас цагдаа нар дээд сургуулийн нэгэн байшинг бүслэсэн байна гэж дээд сургуулийн удирдлага сайтдаа мэдээлэв. Оюутнуудыг хэрэг явдал болсон газарт ойртуулахгүй байна.
Урьд шөнө АНУ-ын Холбооны мөрдөн тагнах товчооноос Бостонд дэлбэрэлт үйлдсэн гэж мөрдөн байцаагчдын сэжиглэсэн этгээдүүд тусгадсан дүрс бичлэгийг веб-сайтдаа нийтлүүлэв. Урьд сэжиглэгдсэн хоёр хүний гэрэл зургийг бас нийтлэсэн билээ. Холбооны мөрдөн тагнах товчооны төлөөлөгч Ричард Делорье хэвлэлийн бага хурал дээр нийт олонд хандан эдгээр хүмүүсийн нэр усыг тогтооход туслахыг уриалав.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30