×
Нийгэм 16 Дөрөвдүгээр сарын 2013
Хятад улсаас гарсан H7N9 шувууны ханиадны шинэ вирус нь өмнөх үеийн H5N1 вирусаас илүү хүчтэй тахалд хүргэж мэдэх юм. Энэ тухай өнөөдөр гонконгийн ХМХүүд Гонконгийн Хо Пан –леуны их сургуулийн микроблогийг иш татан уламжилсан байна. “H7N9 вирус нь хүний бие мах бодид дасал болж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй магадлал бий болоод байна.
Өнөөдөр Ираны зүүн-өмнөд нутагт газар хөдлөсний уршгаар 40 хүн амь насаа алдсан тухай «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлэв. 7,5 магнитудтай газар хөдлөлтийн голомт Пакистантай хил залгаа нутагт оршиж байв. Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Энэтхэгийн оршин суугчид газар дорхи түлхэцийг мэдрэв.
Бостоны марафон гүйлтийн үеэр дэлбэрэлт хоёр удаа үйлдснээс хойш АНУ-ын томоохон хотуудад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгав. Террорын эсрэг хүчнийг Нью-Йоркын гудамжуудад гаргав. Жуулчдын сонирхох газарт гойд анхаарал тавьж байна. Командлалын шуурхай цэгүүд гудамжуудад ажиллаж байна. Манай сурвалжлагч Роман Мамонов АНУ-аас уламжлахдаа: Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа явуулсан гэж цагдаагийн газраас наанадаж нэгэн этгээдийг сэжиглэж байна.
180 орчим хүн Бостоны марафон гүлтийн уралдааны  барианы зурхайд аймшигт дэлбэрэлтүүдэд нэрвэгдэв. Одоогоор гурван хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ. Гэвч хэлмэгдэгсдийн тоо нэмэгдэх бололтой гэж эрх баригчид үзэж байна. Тусгай албадын төлөөлөгчид конгресст зориулан хэвлэлийн шуурхай хурал хийсний дараа конгрессын гишүүд террористууд ийм ажиллагаа явуулсан гэж ил шууд өгүүлэв.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Бостонд террорист халдлага гарсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Путин энэхүү зэрлэг балмад гэмт хэргийг буруушаан мэдэгдэхдээ, терроризмтэй хийх тэмцэл нь дэлхийн хамтын нийгэмлэгийг хүчин чармайлтуудаа идэвхтэй нэгтгэхийг шаардаж байна гэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв.
Бостон хотод гарсан халдлагад хамаатай хэн ч байсан, бүлгэм ч байсан хийсэн хэргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. “Эргэлзэхийн хэрэггүй, бид үүнийг хийсэн этгээдүүдийг заавал олно “ гэж тэр эмгэнэлийн дараа хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэв. Ингэхдээ тэр одоогоор бүх баримт тодорхой болоогүй цагт яаран ямар нэгэн дүгнэлт хийхийн хэрэгггүй “гэж тэмдэглэсэн.
Даваа гаригт АНУ-ын Масачусетс мужийн Бостон хотод 24 мянган хүн оролцсон гүйлтийн уралдаанд хоёр удаа дэлбэрэлт гарав. Гурваас доошгүй тооны хүн нас барсны нэг нь хүүхэд байжээ. Барианы өмнөхөн ойрхон гарсан хоёр  дэлбэрэлтэнд 176 хүн шархаджээ. Хохирогсдын дунд найман хүүхэд байна. 17 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэдгийг бостоны цагдаагийн алба баталжээ.
АНУ-ын Бостонд даваа гаригт гүйлтийн уралдааны шугамын дэргэд хоёр дэлбэрэлт гарсны улмаас нилээд хэдэн хүн нэрвэгдлээ гэж Ройтер агентлаг уламжлав. Нэрвэгсдэн хүмүүсийн тоо 30 гарч, нас брасан хүмүүсийн тоог нягталж байна. Ассошейтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар, дэлбэрэлт нь Бойлстон-стритийн хойд хэсэгт Бостоны гүйлтийн уралдааны барианы шугамын дэргэд гарчээ. Хэдэн секундын дараа Бостонд хоёр дахь дэлбэрэлт гарчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30