×
Нийгэм 10 Дөрөвдүгээр сарын 2013
Өмнөд Солонгосын цагдан сэргийлэх хүчин БНАСАУ-ын хожмын террорын ажиллагаанаас сэрэмжлэх хатуу арга хэмжээ улс даяар авч байна гэж өнөөдөр өмнөд солонгосын ХМХ-үүд албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Цагдаагийн газар метро, гадаадын ЭСЯ зэрэг гол 770 барилга байгууламжид эргүүл хийх хүч нэмэгдүүлэв. Түүнчлэн армийн анги салбарыг гол гол барилга байгууламжийг хамгаалахад хамруулж байна гэж эх сурвалж мэдээллээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин маргааш Улаан Үдэд хүрэлцэн очиж,Төрийн зөвлөлийн «ОХУ-ын ойн цогцолбрын үр ашгийг нэмэгдүүлэх» сэдэвт хуралдаан хийлгэнэ.
Өнгөрсөн онд Алтайн БНУ-д Сибирийн хамгийн том хиймэл нуурыг байгуулсан. Энд анхны жуулчдыг энэ зун хүлээж авна.Алтайн БНУ нь ОХУ-ын бүрэлдэхүүнд ордог ба Баруун Сибирийн өмнө хэсэгт оршдог. Энэ бол жуулчдын дунд ихэд дэлгэрсэн газар. Алтайд ирсэн хүмүүс загасчилж, морь унаж, ууланд авирах болон бусад төрлийн идэвхтэй амралтаар амралт чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлдэг.
Умард Солонгос дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар тус улсын хөдөө аж ахуйн төслүүдийн хэрэгжилтийг түр зогсоогоод байна гэж ИТАР-ТАСС агентлаг НҮБ-ын эх сурвалжийг иш татан уламжлав. Одоогоор ээлжийн амралттай болон гадаад орнуудад томилолттой байгаа эдгээр төлөөлөгчдөд онцгой шийдвэр гартал Умард руу буцаж очихгүй байх даалгавар өгчээ.
Саяхны Дэлхийн банкнаас гаргасан илтгэл ирээдүйд итгэх бага ч болов найдвар үлдээсэнгүй.Уг илтгэлд Ойрхи Дорнодын болон Хойд-Африкийн орнууд нь цаг уурын таагүй өөрчлөлтүүдэд туйлын эмзэг байх бөгөөд тухайлбал, ган гачиг болон цэнгэг усны хомсдолтой холбоотой юм. Судалгааны дүнгээр сүүлийн гучин жилд цаг агаарын аюултай үзэгдэлүүд болон байгалийн элдэв сүйрлүүдийн улмаас бүс нутагт 50 сая хүн нэрвэгдээд байна.
Өнөөдөр Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг (KCNA) гадаад хэлээр нэг ч мэдээг веб-сайтдаа нийтлээгүй. Үүний хамт агентлаг солонгос хэлнээ цуврал мэдээгээ үргэлж сэлгэж байна гэж «Интерфакс» агентлаг мэдээлжээ.Урьд KCNA агентлагийн гадаад хэлээр нийтлэх мэдээнүүдийг нэг өдрийн дотор удаа дараа шинэчлэж байсан. KCNA мэдээллээ хэдэн тухайлбал солонгос, англи, япон, хятад хэлээр нийтлэж байна.
Өнөө өглөө Ираны Бушер мужид дахин газар хөдлөв. Сейсмологчдын үзэж байгаагаар, газар хөдлөлтийн голомт Бушер хотоос 94 км зайтай өмнө хэсэгт байжээ. Хөдлөлтүүд нь газрын гүний 10 км-т байжээ. Байгалийн үзэгдлийн улмаас хохирол амссан болон эвдэрч нурсан тухай мэдээ ирээгүй байна. Өмнө үдэш Бушер хотоос 90 км зайтай зүүн-хойд хэсэгт 6,3 баллтай хүчтэй газар хөдлөжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30