×
Нийгэм 6 Дөрөвдүгээр сарын 2013
Орос улсын өмнө хэсэгт оршдог Хойд Осетийн БНУ-д нэгэн ер бусын мэс засал явууллаа. Орос улсын хүүхдийн ерөнхий мэс засалч Владимир Розиновын удирдлага дор хүүхдийн шөрмөсний мэс засал хийв. Уг мэс ажиллагааг хийхэд өвчтөн Владикавказ хотын эмнэлэгт, харин Розинов мэс засалч Москвад байснаараа онцлог юм. Мэс заслыг хийхдээ дэлгэцний технологийг анагаах ухаанд ашигласан.
Өчигдөр НҮБ Хятад улсад зургаан хүн нас барах шалтгаан болсон шувууны ханиадыг сэргийлэх зөвлөмжийн цэсийг нийтлүүлсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Шинэ вирусыг илрүүлэхэд хэцүү. Иймээс аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ шаардагдаж байна гэж НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдэгдлээ. Мөн байгууллага үргэлж гараа угаах, мал сүргээ хүмүүсийн оршин суух газраас холдуулах зөвлөмж фермерүүдэд өгчээ.
Өнөөдөр БНАСАУ-ын нийслэлд ажиллаж байгаа олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгчдийн газруудад яаралтай зөвлөлгөөн хийлгэв. Эдгээр зөвлөлгөөнөөр Солонгосын хойгийн байдал хурцдсан нөхцөлд гадаадын бүх байгууллагын ажилтнуудыг БНАСАУ-аас нүүлгэх тухай тус орны ГХЯ-ны саналтай холбогдуулан болгоомжлох арга хэмжээг авах асуудлыг хэлэлцэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30