×
Нийгэм 5 Дөрөвдүгээр сарын 2013
БНХАУ-ын зүүн хэсгийн томоохон Шанхай хотын эрх баригчид бямба гаригаас эхлэн хотын амьд шувууны захыйг хаахаар шийджээ. Үүгээр хотын эрх баригчид нь H7N7 шувууны ханиадны вирусээс сэрэмжлэх арга хэмжээг авчээ. Баасан гаригт шанхайн “Синьминь ваньбао” сонины уламжилснаар, Хятад улсад энэ өвчний улмаас 6 хүн анс бараад байна.
Орост хүйтэн улирал сунжирсан ч хавар болж байна. Хаврын улирал олонхи эрэгтэй хүн романтик ажил үйл дуртайяа үйлддэг. Тэд хайр сэтгэл, гэрлэх хүсэлтээ ер бус арга маягаар илэрхийлж байна. Уучлал гуйх арга зам ч оцгой сонин байна. Нэгэн таксины паркын ажилтан ер бус арга барилаар хайртай бусгүйдээ гэрлэх санал тавьжээ. Тэр 16 суудлын машин болон таксины жолооч нарыг үүнд оролцуулжээ.
БНТува улс 20 жилийн дараа сайн үүлдрийн мал Монгол улсаас ахин худалдан авч эхэллээ. Эхний хэсэг малыг бүр энэ онд бүс нутаг хүлээж авах тухай өнөөдөр Тувагийн засгийн газар мэдээллээ. Тува 1991 онд шигшэн сайжруулах ажил хийхээр Монголоос  сүүлчийн удаагаа мал авсан билээ. Хожим монголын талаас малын өвчин гарсантай холбогдуулан хязгаар тогтоов. Одоо байдал тогтворжив.
Баасан гаригийн өглөөний байдлаар Хятадад зургаан хүн шувууны ханиадны уршгаар нас бараад байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээллээ. Дөрвөн хүн Шанхайд, хоёр хүн зүүн Жэзян мужид нас баржээ. Эдүгээ хятадын хэдэн бүс нутагт нийт 14 хүн шувууны ханиадны халдвар аваад байна.
«Байгалын загас агнуур-2013» тэмцээн өнөөдөр Буриадад гараагаа авч байна. Оросын ба бусад орны 700 хүнтэй 170 орчим баг түүнд оролцох тухай өнөөдер РИА Новости агентлаг тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав. «Байгалын загас агнуур» тэмцээнийг дэлхийн нэрд гарсан Байгал нуур дээр 9 дэх удаагаа зохион явуулж байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30