×
Нийгэм 4 Дөрөвдүгээр сарын 2013
Вьетнамын эрх баригчид тус улсад Хятад улсаас шувууны мах оруулахыг хориглож, хил дээр хорио цээрийн хяналтыг чангатгах арга хэмжээнүүдийг авчээ. Энэ тухай Вьетнамын хөдөө аж ахуйн сайд мэдэгдэв. Уг хориг нь ханиадны H7N9 вирусыг Вьетнамд нэвтрэхээс сэрэмжилсэн арга хэмжээ гэж мэдэгдэлд дурьджээ. Хориг арга хэмжээ нь зарласан үеэс хэлэн хүчин төгөлдөр болох юм.
ОХУ- ын Хойд Кавказын нийслэл Грозный хотод баригдаж байгаа “Грозный-сити” цогцолборт пүрэв гаригийн шөнө гал түймэр гарлаа. Онцгой байдлын яамны удирдах газраас гаргасан дүгнэлтээр, түймэр нь барилгын нэгэн хананд цахилгааны богино холбоо үүссэний улмаас дулаалгын материал шатсан ажээ.Барилга дээр ажиллаж байсан ажилчид бие даан түймрийг унтрааж чадаагүй бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлсэн. Түймэрт тэднээс нэг ч хүн нэрвэгдээгүй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30