×
Нийгэм 3 Дөрөвдүгээр сарын 2013
Афганистаны героины үйлдвэрлэл НАТО-гийн “Ялагдашгүй эрх чөлөө“ ажиллагаа эхлэх үеэс 40 дахин өсөөн гэж ОХУ ын мансууруулах бодис хянал Холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар, НАТО-гийн Афганистанд хар тамхи тариалалтын эсэрг явуулж байгаа үйл ажиллагаа нь үр ашиггүй байна. Дэлхий дахинд 2001 оноос хойш афганы герионыг хэрэглэсний улмаас сая гаруй хүн амь насаа алдаад байна.
Өнөөдөр Киприйн нийслэлд ерөнхийлөгчийн өргөөнд сангийн сайд Харис Георгиадис тангараг өргөв. Георгиадис Кипр улсыг эдийн засгийн сүйрэлд хүргэсэн нөхцел байдлыг мөрдөх тусгай комисс ажиллаж эхлэснийг харгалзан өчигдөр огцорсон Михалис Саррисыг мөн албан тушаалд орлов. Саррис Киприйн ардын банкыг бараг 1 жил тэргүүлж, дампуурлаас нь аврахыг оролдсон юм.
«Ногоон хими амьдралын төлөө» гэж ЮНЕСКО болон эрдэс бордооны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа оросын «ФосАгро» компанийн хамтын төслийг нэрлэжээ. Төсөл дэлхийн янз бүрийн орны залуу эрдэмтдэд ШУ, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. ЮНЕСКО-гийн түүхэнд анх удаа ШУ-ны өргөн цар хүрээтэй төслийг оросын бизнес санхүүжүүлэх юм. Үүнд нийт бараг 1,5 сая доллар зарцуулна.
Орос улсад хүний эрхийн онц эрхт төлөөлөгчид мэдүүлэх гомдол цөөрсэн гэж оросын ийм төлөөлөгч Владимир Лукин мэдэгдлээ. Тэрээр жил дутмын илтгэлээ сэтгүүлчдийн анхааралд толилуулахдаа өөрт нь мэдүүлсэн бүх гомдолын тэн хагас гаруй нь иргэний эрх, эрх чөлөөг зөрчсэнтэй холбоотойг тэмдэглэв. Үүний хамт улс төрийн эрхийг хөсөрдүүлэхтэй холбоотой гомдол бусдаас цөөн байна.
Түвдийн дархчуул Тувад босгох Орост хамгийн өндөрт орох буддын баримал хийжээ. Түүнийг Кызылд нуруун дээр босгон байрлуулах ажил энэ намар дуусах тухай Тувагийн буддын шашинтнуудын нэгдлийн захиргааны дарга Буян Башкы РИА Новости агентлагад мэдээллээ. Өглөгийн хөрөнгөөр Догээ нуруун дээр сүндэрлэн босох Будда бурхан багшийн баримал зургаан метр өндөр юм. Барилгын ажил 2011 онд эхлэжээ. Төсөл 12-13 сая рублийн өртөгтэй.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30