×
Нийгэм Дөрөвдүгээр сар 2013
АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо болон Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид Бостонд террорт сэжиглэгдсэн Царнаевыхны ах дуу хоёрыг тэсрэх зэвсэг хэрэглэхэд сургасан террористуудыг эрэж байна гэж өнөөдөр Daily Mirror сонинд бичжээ. Царнаевынхны ах дуу хоёр өөр терроистуудтай хамсан нэгдсэн нь эргэлзээгүй гэж ХМТТ узэж байна.
Өнөөдөр Халимагт тувдийн Дрепунг Гомага сум хийдийн лам нар элсэн мандал зохиож, амьд бухний эрүүл мэндийн төлөө маань уншиж эхлэсэн тухай РИА Новсти агентлаг мэдээлэв. Тувдийн лам нар шажин лам Тэло Тулку Ринпочейн урилгаар Халимагт заларан иржээ. Халимагийн болон Дрепунг Гоманга сумийн лам нар 4-р сарын 21-нээс хойш өглөө бур төв сумд долоо хоногийн турш мөргөл үйлдэнэ.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинд асуулт тавих боломж олгох утасны төв өнөөдөр ажиллаж эхлэнэ. Тевийн хулээж авах асуултуудыг 4-р сарын 25-нд москвагийн цагаар 12 цагт «Владимир Путинтай харилцах шууд шугам» тусгай хөтөлбөрийг оросын хэдэн телевиз, радиогоор нэвтрүүлэх үеэр харгалзах юм. Төрийн тэргүүн ийн хөтөлбөрийг 10 гаруй жилийн турш хэрэгжүүлж байна.
Техас муж улсын эрх баригчид гэртээ буцах зөвшөөрөл Уэст хотын хэсэг оршин суугчад өгөв. Лхагва гаригт энэ хотод эрдэс бордоо үйлдвэрлэх завод дэлбэрэв. Орон нутгийн ХМХ уламжласнаар дэлбэрэлтийн уршгаар Уэст хотын 14 оршин сугч амь үрэгдэж, 200 орчим хун шархджээ. 80 байшин түүний дотор сургууль, өндөр настануудын асрах газрын байшин эвдрэн нурав.Оршин суугчид баасан гаригт гэртээ буцаж эхлэх байсан.
Энэ долоо хоногт террорын ажиллагаа явуулж, АНУ ба дэлхий дахиныг донсолгосноос хойш томоохон Бостон хотын байдал хэвийн болж байна. Олон улсын марафон гуйлтийн шувтаргаар дэлбэрэлт хоёр удаа уйлдэсний уршгаар 3 хун амь урэгдэж, 180 гаруй хун шархдаж бэртэв. Тусгай албад дөрвөн өдрийн дотор гэмт хэрэгтнүүдийг олж, нэр усы нь тогтоов.
Өнөө өглөө хятадын Сычуань мужид 5 магнитудын газар хөдлөлт ахин болов.Өчигдөр тус мужид 7 магнитудын газар хөдлөлтийн уршгаар 100 гаруй хүн эндсэн тухай «Синьхуа» агентлаг мэдээлэв. Үрд шөнө Лушань хошуны ойролцоо газар ахин хөдлөжээ. Гай гамшигт нэрвэгдсэн бүс нутагт газар ахин хөдлөж болзошгүй гэж газар хөдлөлт судлаачид дүгнэв.
Эмч нар цагдаа нартай буудалцаж хүнд шархдсан 19 настай Жохар Царнаевын амь насыг аврахын тулд бололцоотой бухнийг хийнэ гэдэгт АНУ-ын эрх баригчид найдаж байна гэж Массачусетс муж улсын засаг дарга Девал Патрик мэдэгдэв. «Бостонд террорын ажиллагаанд сэжиглэгдсэн этгээд амьд улдэнэ гэдэгт хууль сахиу- лах байгууллагууд найдаж байна. Учир нь тэр маш олон асуудалд хариулах ёстой» гэж Патрик хэлжээ.
Оросын Онцгой байдлын яам Сычуань мужид газар хөдлөлтийн уршгийг арилгахад нь Хятад улсад туслахад бэлэн байна гэж тус яамны мэдээллийн газраас ИТАР -ТАСС-т уламжлан мэдээлжээ. «Оросын ОБЯ-ны хүч хэрэгсэл БНХАУ-д газар хөдлөлтийн уршгийг арилгахад болон нэрвэгдэгсдэд туслах, хүмүүнлэгийн тусламжийн ачаа тээвэрлэхэд бэлэн байна» гэж ОБЯ мэдээлсэн байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэзян баруун өмнөд Сычуань муж орохоор яаран мордов. Өнөө өглөө тус мужид 7 магнитудтай газар хөдлөлт болов. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад гай гамшигт 100 гаруй хүн эндэж, бас 2000 гаруй хүн шархдаж бэртсэн юм. Газар хөдлөлтийн хүрээний тухай лавтай мэдээлэл одоогоор үгүй.
АНУ-ын Бостоны марафон гүйлтийн үер террорын ажиллагаанд сэжиглэгдсэн Жохар Царнаевыг өчигдөр орой цагдаагийн өргөн цар хүрээтэй ажиллагааны явцад баривчилжээ. Аюулыг арилгасан гэж Бостоны цагдаагийн газрын удирдагч Эн Дэвис сэжиглэгдсэн этгээдийг баривчласны дараа Бостон болон түүний дүүргийн оршин суугчдад батлан илэрхийлэв. Царнаевыг Бостоны Уотертаун дүүрэгт илрүүлж олсон гэж Дэвис мэдээлэв.
2013 онд хятадын түшмэдийн томилолт, тээвэр, албан ёсны арга хэмжээнүүдийн зардал 1,29 тэрбум доллар болно. Энэ нь өнгөрсөн оныхоос 20,4 сая доллароор бага байна гэж өнөөдөр «Жунго циннянь бао» сонин мэдээлжээ. БНХАУ-ын сангийн яамны мэдээлснээр 2013 оны улсын төсөв илүү хэмнэлттэй ил тод байна.
АНУ-ын Масачусетс мужийн Бостоны гүйлтийн уралдааны халдлагыг зохион байгуулсан хоёр сэжигтэн Оросын хойд-кавказын бүс нутгийн уугуул иргэд байсан тухай Ассошейтэд пресс агентлаг уламжилжээ. Агентлагийн мэдээлснээр, тэд хоёр жилийн турш АНУ-д амьдарч байжээ. АНУ -ын аюлугүй байдлын албаны төлөөлөгчийг иш татан “Ройтер” уламжлахдаа, сэжигтнүүд бол ах, дүү Тамерлан ба Жохар Царнаевынхан нар гэжээ.
Японы парламентын дээд танхим сонгуулийн өмнөх кампанит ажиллагаа явуулахад Интернет сүлжээг ашиглахыг зөвшөөрөх хуулийг сайшаав. Интернетийг сонгуулийн өмнөх кампанит ажиллагаанд ашиглах явдлыг «ухуулгын мэдээллийг хяналтгүй тараах үйл », хууль зөрчсэн хэрэг гэж өнөө болтол үзэж байсан юм. Хууль цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнийг хянаж үзэх хэрэгтэй гэж эрх баригч Либерал-ардчилсан нам, сөрөг Ардчилсан нам болон шинэ намууд мэдэгджээ.
Москвагийн Улаан талбай дахь Мавзолейд яаралтай сэргээн засвар шаардагджээ. Хөшөө дурсгал он цагийн туршид элэгдэж хуучиржээ. Яагаад гэвэл мавзолейг зөөлөн болон янз бүрийн хөрсөнд дээр барьжээ. Тэгээд түүний суурилуулсан хавтан нь жигд бус суух болжээ. 4-р сарын дунд үед сэргээн засварлах шатны ажил дуусчээ.
Шувууны ханиадны халдвар авсан хүмүүсийн 40 хувь нь сүүлийн үед шувуудтай ердөө харилцаагүйг хятадын эрдэмтэд илрүүлэв. Өвчин ямар замаар халдаж байгааг одоогоос илрүүлж мэдээгүй гэж Хятадын өвчин сэргийлэх, хяналт тавих төвийн тэргүүлэх шинжээч Зэн Гуан хулээв. БНХАУ-д шувууны ханиадаар 17 хүн нас барав. Одоо хятадын шинжээчид вирусын генетикийн бүтцийн оцлогыг идэвхтэй судлаж байна гэж хонконгийн ХМХ-үүд уламжлав.
Өчигдөр Пакистаны цагдаагийн газар ерөнхийлөгч асан генерал Первез Мушаррафыг Исламабадын захад өргөөнд нь баривчласан тухай Ройтер агентлаг орон нутгийн телевизийн мэдээллээс иш татан уламжлав. 2007 онд онц байдал тогтоосон үед шүүгчдийг хууль бус баривчласан хэргээр Мушаррафыг баривчлав. Урьд шүүх дэнчингээр 4-р сарын 18 хүртэл чөлөөтэй байх боломж Мушараффад олгосон билээ. Өчигдөр өглөө генерал мөн хугацааг сунгахаар шүүхэд очив.
Гаалийн холбоонд нэгдсэн орнуудаас гадна гадаадын бүх иргэн 2005 оноос хойш Орос улсад гадаад паспортаар орох юм. Орос, Казахстан, Беларус Гаалийн холбоонд нэгдсэн юм. Хил орчмын нутгийн оршин суугчдад орох дүрмийг хөнгөвчлөнө. Өчигдөр ОХУ-ын еренхийлегч Владимир Путин гадаадын иргэдийг Орос улсад дан гадаад паспортаар оруулах тухай Холбооны цагаачлалын албаны саналыг дэмжив.
«Ардчилалын хамтын нийгэмлэгийн» бага хурал сайд нарын хэмжээнд 4-р сарын 27-29 өдрүүдэд Монгол улсын нийслэлд хуралдах тухай өчигдөр тус улсын ГХЯ мэдээлэв. Хэд хэдэн улсын удирдагчид болон ГХ-ийн 40 орчим сайд түүнчлэн Нобелийн энх тайвны шагналтан Аун Сан Су Жи, Тавакуль Карман нар хоёр жилд нэг удаа зохион явуулдаг бага хуралд оролцоно.
Өнөөдөр үл таних этгээд Бостоны төвд Массачусетын технологийн дээд сургуулийн дэргэд цагдааг буудаж шархдуулсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Хэрэг явдлын улмаас цагдаа нар дээд сургуулийн нэгэн байшинг бүслэсэн байна гэж дээд сургуулийн удирдлага сайтдаа мэдээлэв. Оюутнуудыг хэрэг явдал болсон газарт ойртуулахгүй байна.
Урьд шөнө АНУ-ын Холбооны мөрдөн тагнах товчооноос Бостонд дэлбэрэлт үйлдсэн гэж мөрдөн байцаагчдын сэжиглэсэн этгээдүүд тусгадсан дүрс бичлэгийг веб-сайтдаа нийтлүүлэв. Урьд сэжиглэгдсэн хоёр хүний гэрэл зургийг бас нийтлэсэн билээ. Холбооны мөрдөн тагнах товчооны төлөөлөгч Ричард Делорье хэвлэлийн бага хурал дээр нийт олонд хандан эдгээр хүмүүсийн нэр усыг тогтооход туслахыг уриалав.
Өмнөд-солонгосын PSY рэпийн Gentelman шинэ клипийг лхагва гаригт You Tube дээр 140 сая  гаруй хүн үзжээ. Энэ тухай оон нутгийн ХМХ-үүд уламжлав. Бямба гаригт You Tube дээр тавьсан рэпийн дүрс бичлэг нь богино хугацаанд дээд амжилтыг эвдээд байна. Сингл Gentelman бүтээл нь 4-р сарын 12 нд гарчээ.
Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх компани ням гаригт Шанхайд нээгдэх БНХАУ-ын анхны олон улсын авто үзэсгэлэнд оролцох бодолтой байна. 1300 загварын машин үзэсгэлэнд дэлгэн тавих хийгээд үзэсгэлэн ажиллах 9 өдөрт 800 мянга гаруй хүн ирж сонирхоно гэж таварлав. Хятадын зах зээл дэлхийд хамгийн томд орж байгааг дэлхийн авто үйлдвэрлэгчид Шанхайн үзэсгэлэнг гойд сонирхсон явдал нотлон харуулав.
4-р сарын 25-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо телевизийн гол гол сувгаар болон радио станцын долгионоор оросын оршин суугчдын асуултад шууд хариулах тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Арван жилийн туршлагынхаа уламжлал ёсоор төрийн тэргүүн «Владимир Путинтай шууд харилцах» ээлжит хөтөлбөрийн хүрээнд оросын оршин суугчдын улс орныхоо нийгэм-улс төр, нийгэм-эдийн засгийн амьдралыг хөндсэн асуултуудад хариулах юм.
Японы Цэргийн нисэх хүчний онгоцууд өнгөрсэн тайлангийн жилд Зүүн Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Хятад улстай маргалдаж байгаагийн уршгаар урьд өмнө үзэгдээгүй олон яаралтай нислэг хийжээ. Японы нисэгчид үүнтэй холбогдуулан нийт яаралтай 567 нислэг хийсэн юм. Энэ нь сүүлийн 20 жилд хийсэн хамгийн олон нислэг гэж японы ХМХ-үүд БХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.
Хараат бус сэтгүүл зүй ОХУ-д ардчилалыг оновчтой хөгжүүлэх, иргэний нийгмийг бэхжүүлэхэд зайлшгүй чухал гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр Москвад нээгдсэн Оросын сэтгүүлчдийн холбооны 10-р их хуралд оролцогчдод мэндчилгээ явуулав. «Сэтгүүлчийн шудрага үг их жинтэй» гэж Путин тэмдэглэв.
Бельгийн цагдаа нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрт сирийн босогчдын бүлгэмүүдэд хөлсний цэргүүдийг элсүүлэх сүлжээнүүдийг устгах ажилдаа орлоо. Элсүүлэгчид нь Бельгид төдийгүй Европын холбоо даяар ажиллаж байна. Үүнийг Европынхан Сирид цэргийн байлдааны сургууль явуулсныхаа дараа тэд европын орнуудад өөрсдөд нь аюултай байх болно гэж түгшицгээж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин техасын Уэст хотын химийн үйлдвэрт дэлбэрэлтийн уршгаар хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын удирдагч Барак Обамад гүн эмгэнэл илэрхийлэв.Төрийн тэргүүн цахилгаан утас явуулж, «оросын бүх оршин суугчийн өмнөөс болон хувиасаа төрөл төрөгсөдөө алдагсдад эмгэнэл илэрхийлж, аль болох түргэн эдгэрэхийг шархдаж бэртсэн хүмүүст хүсэн өрөөв.
Америкийн тагнуулын тусгай албаныхан амь насанд аюултай рицин хорыг захидлаар илгээж байсан сэжигтнийг баривчилжээ. Эл явдлыг АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо мөн батлажээ. “Интерфакс “агентлагийн уламжилснаар, тэр бол Миссисипи мужийн оршин суугч Кевин Кертис юм.
АНУ-ын хууль сахиулах байгууллага Бостонд гарсан дэлбэрэлтүүдийг үйлдсэн байж болзошгүй хэргээр хоёр сэжигтнийг хайж байна гэж CNN телевизийн суваг пүрэв гаригт цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Сэжигтэнийг олж тогтооход  дэлбэрэлт гарсан газрын дэргэдэх дэлгүүрийн камераас авсан дүрс бичлэг цагдаагийнханд хэрэг болжээ.
АНУ -ын Техас мужийн Уэйкэ хотын бордооны үйлдвэр дээр гарсандэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алдаж, 160 хүн шардажээ. Энэ тухай орон нутгийн KWTX телевизийн суваг АНУ-ын баруун эргийн шуурхай албаны тэргүүн Жорж Смит уламжлав. Телевизийн сувгийн уламжилж байгаагаар, дэлбэрэлт лхагва гаригийн орон нутгийн цагаар 19:30 гарчээ.
Японд суудаг 65-аас ах хүмүүсийн тоо нэг жилийн дотор 1 саяар өсөн нэмэгдэж, 30,8 саяад хүрчээ. Энэ нь улс орны нийт хүн амын бараг дөрөвний нэг юм гэж Япон улсын нийт үндэсний үйл хэргийн яам мэдээлэв. Япон улсад нийт 127,5 сая хүн оршин суудаг. Нэг жилийн дотор тэдний тоо 280 мянгаар багассан байна.
3-р сарын сүүлээр хүн шувууны ханиадны халдвар авсныг илрүүлсэн билээ. Түүнээс хойш Хятадад мөн өвчнөөр нас барсан хүмүүсийн тоо 16-нд хүрэв. Хятадын Шанхай том хотын бас хоёр оршин суугч нас нөгчсэн тухай өчигдөр БНХАУ-ын эрүүл мэнд, хүүхэд төрөлтийн төлөвлөлтийн Улсын хорооноос мэдээлэв. Шувууны ханиадны вирус халдсан 14 хүн нас нөегчсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ.
Марафон гүйлт товлосон цагтаа 4-р сарын 21-нд явагдана гэж Лондоны марафоны гүйцэтгэх захирал Ник Байтел найдаж байна. Эдүгээ зохион байгуулах хороо цагдаагийн газартай хамт аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал дээр ажиллаж байна гэж Байтел Лондоны марафоны сайт дахь дүрс бичлэгтээ мэдэгдэв. Зохион байгуулах хороо тамирчидтай үргэлж харилцаа холбоотой байна.
Казаний зуны Универсиадын наадам, Москвагийн хөнгөн атлетийн дэлхийн аврага болон Сочийн Өвлийн Олимпийн наадам нь цаашид аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангаруулахыг шаардаж байна. Орос улсын Биеийн тамир спортын сайд Виталий Мутко мэдэгдэхдээ, Бостоны олон улсын гүйлтийн тэмцээний үеэр гарсан халдлага нь удахгуй нилээд хэдэн томоохон спортын арга хэмжээнүүдийг явуулах Орос улсад түгшүүрийн дохио боллоо.
Бостонд террорын ажиллагаа явуулсныг Москва шийдвэртэй буруушааж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Террорын уршгаар 3 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн амь үрэгджээ. Бостонд террорын ажиллагаа явуулсан бүх буруутныг эрүүгийн хариуцлагад татах нь зайлшгүй чухал гэж Москва үзэж байна. Вашингтонд суугаа ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр оросын иргэд дэлбэрэлтүүдэд нэрвэгдсэнгүй.
Бостонд дэлбэрэлтүүдийн уршгаар амь үрэгдсэн гурван хүний нэгэн нь хятадын иргэн юм гэж өнөөдөр Синьхуа агентлаг Нью -Йоркод суугаа БНХАУ-ын ерөнхий консулын газрын мэдээллээс иш татан уламжлав. Гэр бүл нь түүний нэрийг дурдахаас татгалзаж байна гэж Ерөнхий консулын газар мэдээлэв. Түүнээс гадна БНХАУ-ын иргэн Бостоны их сургуулийн оюутан Жоу Даньлин шархджээ.
Өнөөдөр 5,7 магнитудтай газар хөдлөлт иран-пакистаны хил орчмын Систан, Белужистан мужуудад болсон тухай АНУ-ын геологийн алба мэдээлэв. Америкийн газар хөдлөлт судлаачдын уламжласнаар голомт нь ираны Захедан хотоос зүүн-өмнө 202 км зайтай оршив. Газар дорхи түлхэцийн голомт 68,3 км гүнд байсан. Эвдрэл, хохиролын тухай мэдээлээгүй.
Хятад улсаас гарсан H7N9 шувууны ханиадны шинэ вирус нь өмнөх үеийн H5N1 вирусаас илүү хүчтэй тахалд хүргэж мэдэх юм. Энэ тухай өнөөдөр гонконгийн ХМХүүд Гонконгийн Хо Пан –леуны их сургуулийн микроблогийг иш татан уламжилсан байна. “H7N9 вирус нь хүний бие мах бодид дасал болж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй магадлал бий болоод байна.
Өнөөдөр Ираны зүүн-өмнөд нутагт газар хөдлөсний уршгаар 40 хүн амь насаа алдсан тухай «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлэв. 7,5 магнитудтай газар хөдлөлтийн голомт Пакистантай хил залгаа нутагт оршиж байв. Саудын Арави, Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Энэтхэгийн оршин суугчид газар дорхи түлхэцийг мэдрэв.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Дөрөвдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Дөрөвдүгээр сар 2013
11
12
13
15
22
23
24
25
26
27
28
29
30