×
Нийгэм 29 Гуравдугаар сарын 2013
Европ, Азийн хил дээр орших уралын Екатеринбург хот 2020 онд ЭКСПО олон улсын үзэсгэлэнг ажиллуулах газрын хувьд хоёр тивийн төлөөлөгчдэд тохиромжтой болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээ өгөх комиссын гишүүдтэй уулзав. Орос улс ЭКСПО Лондонд анх удаа болсон 1851 оноос хойш Дэлхийн иж бүрэн бүх үзэсгэлэнд оролцож байна.
Эдүгээ Орос улсад нийгмийн давхрага бүлгийн орлогын ялгаа «туйлдаа» хүрсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон нийтийн ардын фронтын анхдугаар бага хурал дээр хэллээ. Ерөнхийлөгчийн мэдээлснээр дэлхийн бусад улсад ч адилхан асуудал гарсан. Орос улсад орлогын зөрөө ялгаагийн коэффицент 15-аас 16 хүртэл хэлбэлзэж байна гэж ерөнхийлөгч Путин хэлжээ. Нийгмийн шудрага ёс энэ бага хурлын гол сэдэв боллоо.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013