×
Нийгэм 24 Гуравдугаар сарын 2013
Орос оронд өвөл үргэлжилсээр байна. Гуравдугаар сарын сүүлчээр Орос улсын төвийн нутгуудаар хэт хүйтэрч байна. Зарим газар шөнөдөө хасах 25 градус хүрч байна. Их хэмжээний цас унаснаас болж зарим бүс нутгуудад онц байдал зарлаад байна. Москвагаас өмнө зүгт 500 километрт оршдог Курск хотод энэ гамшиг хэдэн өдөр үргэлжилж байна.
“Дэлхийн цаг” экологийн арга хэмээний үеэр Москва 5 мегаватт эрчим хүч хэмнэсэн байна гэж хотын түлш эрчим хүчний аж ахуйн департаментийн дарга Павел Ливинский мэдээлсэн байна. Хэмнэсэн эрчим хүчний үнэ нь 26 мянган рубль буюу 840 доллар болсон байна.
Борис Березовский үхлээ. ОУ-ын шинэхэн түүхийн үл ойлгогдох нэгэн хувь хүний амьдрал дууслаа. “Саарал их хамба”, “Кремлийн загалмайлсан эцэг”, “улс төрийн ашиг хонжоо хайгч”... гэх мэт бүхий л хочоор хэвлэлийнхэн түүнийг шагнаж байлаа. Түүний нэр түүхэнд үлдэх бол уу? Березовскийн нэр 1990-ээд оны дунд үеэс эхлэн үйл ойлгогдох оньсого мэт санагддаг байлаа.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид таны сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч сонсоорой.

Сүүлийн 13 жил Их Британи улсад амьдарч байсан 67 настай Борис Березовский Лондон хотноо таалал төгслөө. Энэ бизенсмений төрөл төрөгсөд нь бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Березовский өөрийнхөө байшингийн ариун цэврийн өрөөнд нас барсан байжээ. Түүний өмгөөлөгч Александр Добровинский үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өөрөө өөрийгөө егүүтгэсэн байж магадгүй гэсэн хувилбарч байгаа юм.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013