×
Нийгэм 23 Гуравдугаар сарын 2013
Өчигдөр солир АНУ-ын зүүн эрэг хавийн нутаг дээгүүр нисч гарсан гэж тааварлав. Америкийн ХМХ-үүд нүдээрээ үзсэн олон хүний мэдээллээс иш татан энэ тухай уламжлав. Тэнгэрт гялс хийлтнийг харсан гэж Хойд Массачусетс муж улсын Бостоноос өмнөд Виржинийн Ричмонд хүртэл олон хот тосгоны оршин суугчид олон нийттэй харилцах сүлжээний хуудаст бичжээ. Видео
Оросын 70 хотын 20 сая орчим оршин суугч өнөөдөр дэлхий даяар зохион явуулж буй «Дэлхийн цаг» арга хэмжээг дэмжинэ. Орон нутгийн цагаар яг 20 цаг 30 минутад албан байгууллагууд ба иргэд нэг цагаар гэрэл унтрааж, цахилгаан хэрэгслийг салгах юм.
Кремль засгийн бүх түвшинд тал тохой татах явдалтай тэмцэх бодолтой байна. БНМордов Улсын төрийн тэргүүн асан Самар мужийн өнөөгийн засаг даргын хүү Николай Меркушкинийг Мордовын дэд ерөнхий сайдаар томилсон явдал эл асуудлыг тавих шалтгаан болжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Хятадын аялал жуулчлалын жилийг өчигдөр улсын Кремлийн ордонд нээв. Путин нээх ёслол дээр үг хэлж, Оросын аялал жуулчлалын жилийг Хятад улсад зохион явуулснаас хойш хятадын жуулчдын тоо бараг 50 хувиар өсөн нэмэгдснийг тэмдэглэлээ. Хятадын зочид Орос улсад аялсан гадаадын иргэдийн дотор тоо хэмжээгээрээ хоёрт орж байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013