×
Нийгэм 22 Гуравдугаар сарын 2013
“Оросын дуу хоолой” төрийн радио компани Хятад улсын хэвлэл мэдээллийн орон зайд гарцтай боллоо. Си Зиньпины Орос улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулсан багц баримт бичигт “Оросын дуу хоолой”, Хятадын ХМХ-үүдтэй шууд хоёр гэрээ байгуулсан. “Оросын дуу хоолой” радиогийн түншүүдэд танилцуулга нэг их шаардагдахгүй юм.
Усны олон улсын өдрийг өнөөдөр 3-р сарын 22-нд тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнтэй холбогдуулан өчигдөр үг хэлж, усны нөөц тогтвортой хөгжлийн үйл явцын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг мэдэгдлээ. Тэрээр янз бүрийн талд хандан усыг зөв зохистой ашиглах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ.

Уламжлал ёсоор 3-р сарын сүүл болон 4-р сарын эхэн үеэр Монгол улсад орос улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулах уралдаан болдог. Энэ жил элсэх хүсэлтэй хүүхэд залуучуудын эцэг, эхчүүд тус улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон шалгалт явуулах байгууллага руу сэтгэл түгшин, олонтоо утас цохих болов.

Орос, Хятадын хорондын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед орос хэл БНХАУ-д улам их сонирхол татаж байна гэж нэрд гарсан орос хэл судлаач, Бээжингийн гадаад хэлний их сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Ли Иннань өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнөөдөр 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 20 жилийн тэртээ НҮБ-ын АЗ-өөс мөн өдрийг тогтоожээ. Тэгснээрээ хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх олон улсын асуудлыг онцлов. Өнөөдөр дэлхийд ус манай гаригийн өөр төрлийн нөөцөөс илүү их шаардагдаж, дутагдаж байна. Манай гариг усаар бялхав. Гэвч хүн усны дөнгөж 1 хувийг ашиглаж мэднэ. Цэнгэг ус дутагдсан нь одоо мэдрэгдэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013