×
Нийгэм 20 Гуравдугаар сарын 2013
Израилийн тагнуулын болон стратегийн асуудлын сайд Юваль Штайниц Сирид химийн зэвсгийг үнэхээр хэрэглэсэн гэж үзэж байна. Тэрээр Израилийн радиод өгсөн ярилцлагадаа, үнэхээр химийн зэсвгийг хэрэглэсэн, ингэхдээ босогчид, засгийн газрын аль нэг нь гэжээ. Энэ нь Израильд айлчлал хийхээр ирэх гэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хийх яриа хэлэлцээрийн жинхэнэ үндсэн сэдэв байх болно гэв.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун 1-р сарын сүүлээр охинтой болсон байж магадгүй гэж өнөөдөр японы Эн-Эйч-Кей телевизийн компани мэдээллээ. Ким Чен Уны гэргий Ли Суль Жу 1-р сарын сүүлээр амаржсан гэж БНАСАУ-ын байдлыг сайн мэдэх эх сурвалжаас японы телевиз радиогийн корпорацад мэдээлжээ.
Өнөөдөр НҮБ зол жаргалын Олон улсын өдрийг түүхэнд анх удаа тэмдэглэж байна. Чухамхуу зол жаргал л хүний хүсэл мөрөөдлийн үндэс болсон гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэллээ. Ерөнхий нарийн бичгийн дарга илгээлтдээ «маш олон хүний аж байдлыг зохих ёсоор хангаагүйд» харамсаж байгаагаа илэрхийлэв.
Японы «Фукушима-1» АЦС-ын цахилгаан хангамж хэсэгчлэн тасалдан зогссноос хойш 29 цаг өнгөрсний дараа бүрэн сэргэн ажиллаж эхэлсэн тухай өнөөдөр ТЕРСО компани мэдээллээ. Даваа гаригт цөмийн ашигласан түлш бүхий гурван цөөрмийн усны эргэлтийн цахилгаан хангамж тасалдсан билээ. Үүний улмаас эдгээр цеермийн ус бага зэрэг халсан юм. Компанийн мэргэжилтнүүд байдлыг хяналтдаа авсан учир цацрагийн хэмжээ нэмэгдээгүй гэж ТЕРСО онцлов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэнд сэтгэл гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа аль ч талаас ямар ч нөхцөлд химийн зэвсэг хэрэглэх нь шившигт гэмт хэрэг юм гэж Бан Ги Муны мэдэгдэлд өгүүлжээ. Химийн хорт бодис бүхий зэвсэг сирийн Алеппо хот орчимд тэсэрсэн тухай өчигдөр мэдээлэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013