×
Нийгэм 19 Гуравдугаар сарын 2013
Афганистаны хар тамхины намуун цэцгийн үйлдвэрлэл буюу героин бэлтгэх түүхий эд гурван жил дараалан өсч байна. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бигчийн дарга Бан Ги Муны өнөөдөр тус байгууллагын АЗ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан илтгэлд дурьджээ. Орос улсын тэргүүлэх уулзалтын явцад НҮБ ын Афганистаны бүрэн эрхт төлөөлөгчийн газрын мандатыг сунгахаар төлөвлөж байна.
Орос улсад саяхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тэмдэглэн өнгөрүүлсэн. Эмэгтэйчүүдэд сайхан урам хайрласан үгнүүдийг хэлж, бэлэг бэлэглэхийн хамт цэцгийн баглаа барьж байлаа. Бүх оросын олон нийтийн саналыг судлах төв энэхүү өдрийг өвөрмөц тэмдэглэсэн.Тэд эрэгтэйчүүдэд алдартай нэгэн асуултанд хариулахыг санал болгосон. Та орчин үеийн төгс эмэгтэй гэж ямар бүсгүйг төсөөлж байна?
Бүс нутгийн сонгуулийн босгон дээр тус улсын эрх баригч болон хамгийн том “Нэгдсэн Орос улс” нам чансаагаа нэмэгдүүлэхийн төлөө тэмцлийн шинэ аргуудыг эрэлхийлж байна. Одооноос тус намын төлөөлөгчид улс төрийн өрсөлдөгчдөө бага шүүмжилж, одоогийн эрх баригчдын алдаа дутагдлуудыг илүүтэй анхаарч байх болно. ”Нэгдсэн Орос улс ” намыг албан бусаар эрх баригчдын нам гэж нэрлэдэг.
БНХАУ-ын шинэ дээд удирдагч Си Зиньпин, Ли Кэцян нар анхны хэлсэн үгнүүддээ авилгалтай хийх тэмцэлд гойд анхаарал тавьсан байна. Төр засгийн үндэс суурийг бусниулж байгаа авилгалтай хийх тэмцэл «5 дахь үеийнхний» удирдагчдын дотоодын бодлогын чухал чиглэлийн нэг болж мэднэ.
Японы хүн ам “Фукусима-1” АЦС-ын шинэ ослоос түгшихийн хэрэггүй. Энэ тухай Токиод өнөөдөр болж өнгөрсөн хэвлэлийн бага хурал дээр Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихиде Суга мэдэгдэв. Тэрээр өмнө нь эвдэрсэн цөмийн  гурван бассейныг хөрөхийн тулд дахин дөрвөн өдөр шаардагдаж байгаа тухай тэмдэглэв. Ерөнхий нарийн бичгийн дарга уламжлахдаа, станцын орчмын цацрагийн үзүүлэлт өөрчлөгдөөгүй гэжээ.
Өнөөдөр Орос улсад тэнгисийн шумбагч-цэргийн өдрийг тэмдэглэж байна. 107 жилийн өмнө 1906 оны 3-р сарын 19-ний өдөр II Николай хааны зарлигаар шумбагч хөлөг онгоцнуудыг бие даасан байлдааны хөлөг онгоцнууд гэж зарлажээ. Энэхүү зарлигаар Орос улсын флотын бүрэлдэхүүнд арван усан дор шумбагч  хөлөг онгоцнуудыг оруулжээ. Тэдгээрийн нэг “Дельфиныг” 1904 онд Балтийн заводод барьжээ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013