×
Нийгэм 15 Гуравдугаар сарын 2013
Орос улсын Боловсрол, шинжлэх ухааны яам тус улсад байгаа гадаадын хөдөлмөр эрхлэгчдэд зориулан нэг мянган үгнээс бага орос хэлний хамгийн доод түвшний шаардлагуудыг боловсруулан гаргав. Тэд 850 үг мэдэх ёстой болон ярианы хүнд бус өгүүлбэрүүдийг ойлгодог, ахуйн хүрээний сэдвүүдээр энгийн харилцан ярилцадаг байх ёстой аж.
Жил бүрийн гуравдугаар сарын гуравдахь баасан гаригт Олон улсын нойрны өдрийг тэмдэглэдэг. Энэ жил гуравдугаар сарын 15 нд “Хөнгөн амьсгал, сайн унта!”уриан дор явагдаж байна. Эмч нар энэ өдөрт өөрийн ажил амралтыг зөв зохицуулан сайн унтаж амрахыг зөвлөж байна. Орчин үед хүмүүс нойрондоо улам бага цаг зарцуулж байгаа нь буруу юм.
Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев Байгаль орчны яаманд Монгол улсын засгийн газартай “Түнх-Хөвсгөл” хилийн дархан цаазат газрыг байгуулах тухай гэрээг үзэглэхийг даалгавар болгов. Үүнд оросын талаас үндэсний “Тункинский” парк,монголын талаас үндэсний “Хөвсгөл” дархан цаазат газар орох юм.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013