×
Нийгэм 14 Гуравдугаар сарын 2013
Манай эринд 300 нас наслаж мэдэх анхны хүн дэлхийд бий болсон гэж америкийн дээд зэргийн технологийн CISCO компанийн тэргүүлэх ирээдүй судлаач Дэйв Эванс үзэж байна. Анагаах ухаан хүний өдөр дутмын ахуйн байдалд улам нэвтрэч байгаа учир тэрээр ийнхүү тааварласан гэж «Оросын дуу хоолой»-д ирээд байгаа хэвлэлийн тоймд өгүүлжээ.
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЗХУ -ын хоёр удаагийн баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко болон тус нийгмэлгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Бабушкин нар Төрийн думын “Шудрага Орос” намын бүлгэмийн тэргүүн Сергей Мироновтой уулзалт хийв. Уулзалт дээр ОХУ-д суугаа Монгол улсын Элчин сайд Д. Идэвхтэн байлцав.

Их Монгол улсыг үндэслэгч агуу их Чингис хааны онгоныг хаана байж болох талаар дэлхийн эрдэмтэд олон арван жилийн турш янз бүрийн хувилбаруудыг гаргаж ирсэн. Энэ удаагийн таамгийг Казахстаны эрдэмтэн Владимир Осколков гаргажээ. Интернетэд түүний хувилбарыг дуулиантай мэт хүлээн авчээ.

Москвагийн олон улсын «Шереметьево» нисэх онгоцны буудал бол үйлчилгээний чанараар Европын шилдэг буудал гэж Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөл үзсэн байна. Зорчигчдын тоо үргэлж өсөн нэмэгдэж байгаа боловч нисэх онгоцны буудлын ажилтнууд үйлчилгээг өндөр түвшинд байлгаж байна гэж тус зөвлеөлийн Европын хэлтсийн тэргүүн Оливье Янковек тэмдэглэв.
Өчигдөр кардиналуудын сонгуулийн үр дүнд Аргентины 76 настай иезуит эрдэмтэн Хорхе Марио Берголио Ромын католик сүм хийдийн Франциск нэртэй тэргүүн болов. Тэрээр түүхэнд анх удаа Америк гаралтай Ромын Пап хийгээд 1000 гаруй жилд европынх биш анхны Пап болсон юм.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013