×
Нийгэм 12 Гуравдугаар сарын 2013
Орос улсад ирж байгаа гадны жуулчдад хамгийн их санал болгодог зугаатай зүйл бол оросын халуун усны газар (орсоор баня ) юм. Тэдний дундаас “утаат” халуун усны газар хамгийн онцлог юм. Энэ нь цэвэр орос бүтээл бөгөөд гадаадын төдийгүй оросуудын дунд маш их дэлгэрсэн юм. “Утаат” халуун усны газар нь эрт дээр үеэс оросуудын дуртай газрын нэг.
Орос улсад авилгатай тэмцэх шинэ арга барилуудыг эрэлхийлж байна. “Нэгдсэн Орос” намаас Төрийн думд сонгогдсон депутат Илья Костунов эдийн засгийн гэмт хэргээр шийтгэгдсэн хүмүүст тавих санхүүгийн хяналтын тухай хуулийн төслийг бэлтгэжээ. Хууль тогтоомжийн санал санаачилганы дагуу эдийн засгийн гэмт хэргээр шийтгүүлсэн хүн таван жилийн хугацаанд санхүү бүртгэлийн нарийн хяналтан дор байх ёстой.
Шинэ папыг сонгох хуралдааныхан Ватиканд өнөөдөр цугларч байна. Уламжлал ёсоор Сикстиний Каппеллад болдог санал хураах ажиллагаанд бүх дэлхийгээс хуран цугларсан 115 сонгогч-кардиналууд оролцох юм. Энэ хуралдаан кардиналуудын уламжлалт хамтын мөргөлөөр эхлэх юм байна. Мөргөлийн дараа кардиналууд Сикстиний Каппеллад цугларах бөгөөд ээлжит папыг сонгох шууд ажиллагаа эхлэх болно.
Улс орондоо уран олборлохыг хориглох болон цөмийн хог хаягдал хадгалуулахын эсрэг жагсаал Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод өчигдөр боллоо. Монголын “АИСТ-Монголиа” телевизийн сувагын мэдээнээс иш татан “Интефакс” агентлаг ингэж мэдээлсэн байна. 2011 оны 3-р сарын 11-нд японы “Фукусима-1” АЦС-д осол болсны хоёр жилийн ойтой холбогдуулан энэ жагсаалыг хийсэн байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013