×
Нийгэм 9 Гуравдугаар сарын 2013
Өчигдөр Ватиканд кардиналуудын  төлөөлөгчдийн зөвлөлгөөнөөс католик сүм хийдийн шинэ тэргүүнийг сонгох өдрийг товлосон тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээллээ. Энэ шийдвэрийн дагуу шинэ Ромын Папыг сонгох хурал 3-р сарын 12-нд Ватиканд эхэлнэ. Эдүгээ Кардиналуудын коллеги 208 гишүүнтэй,  117 нь сонгох эрхтэй төлөөлөгч байгаа юм. 115  төлөөлөгч шинэ Папыг сонгоход оролцох бололтой.
Египетийн 29 мужийн 10-д нь болсон олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд гол төлөв цагдаа нар оролцов. Тэд иргэдийн ашиг сонирхолд нийцэхгүй ёс журам цагдаа нарын гараар хийлгэхгүй байхыг эрх баригчид тухайлбал ерөнхийлөгч Мохаммад Мурсиас шаардав. Өнөөдөр АП агентлаг энэ тухай мэдээллээ. Жагсагчдын нэг хэсэг нь ДХ-ийн сайдыг огцруулахыг шаарджээ.
Каракаст Венесуэлийн таалал төгссөн ерөнхийлөгч Уго Чавестай салах ёс гүйцэтгэх албан ёсны ёслолд 55 улсын төлөөлөгчид байлцав. Дараа нь дэд ерөнхийлөгч Николас Мадуро ард түмэндээ хандан үг хэлэв. Тэрээр мөн өдөр төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгчийн тангараг өргөв. Мадуро Каракаст хүрэлцэн ирсэн төлөөлөгчдэд талархал илэрхийлээд улс орны дайснуудтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхийг уриалжээ.
Орос улс ховор ургамал, амьтны хууль бус эргэлт, агнуурын төлөө хариуцлагыг чангатгана. Ойрын үед Улсын Дум ийм ажиллагааны төлеөө эрүүгийн хариуцлага хүлээх тухай хуулийн төслийг авч үзэж хэлэлцэнэ. Энэ нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж шинжээчид үзэж, экологийн байцаагчдын тоог хэд дахин нэмэгдүүлэх нь чухлыг тэмдэглэжээ.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013