×
Нийгэм 7 Гуравдугаар сарын 2013
Хир хэмжээгээрээ 35 давхар байшинтай тэнцэхбараг 100 метр урт 2013ЕТ жижиг гариг 3-р сарын 9-ны бямба гаригт дэлхийн хажуугаар нисч өнгөрөх тухай НАСА мэдээлэв. Жижиг гариг эрэн хайх америкийн Catalina теслийн хүрээнд 3-р сарын 3-нд энэ биетийг нээжээ. Жижиг гариг 45-140 метр голчлолтой.
БНХАУ-ын Түвдийн өөртөө засах оронд тариачин малчдын гэрийг цахилгаанаар хангах төслийг хэрэгжүүлж дуусч байна гэж өнөөдөр хятадын ХМХ уламжлан мэдээллээ. Түвдийн санхүүгийн газраас мэдээлснээр 2013 оны 6-р сард төслийг хэрэжүүлж дууссаны үр дүнд эндхийн бүх суурин тосгоныг цахилгаанаар бүрэн хангах юм. Төслийг 2009 онд хэрэгжүүлж эхлэсэн.
Өнгөрсөн онд Орос улсад ирсэн гадаадын иргэдийн тоо 10 % нэмэгдэж 2,5 саяд хүрсэн тухай тоо баримтыг Холбооны улсын аялал жуулчлалын агентлагаас уламжлав. Шинжээчдийн үзэж байгаагаар, Орос улсыг сонирхох болсон нь тус улсын тухай таатай имиджийг бүрдүүлэхийн тулд идэвхитэй ажлыг явуулсантай холбоотой аж. Европ болон АНУ-ын олон иргэдийн сэтгэхүйд оросын гудамжаар баавгай явж байдаг тухай домогт сохроор итгэдэгтэй холбоотой.
Орос улс Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тэмдэглэж байна. Манай оронд энэ нь хавар, хайр сэтгэлийн баяр юм. Энэ нь оросын бүх эмэгтэй нас сүүдэр, нийгмийн гарал үүслээс үл хамааран эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байх жилийн ганц өдөр билээ. Тэдэнд цэцэг ьпопгопд, магтаж, сайн сайхан үг хэлж байна.
Нью-Йоркод сургуулийн сурах бичгийг гар компьютероор солих төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр америкийн «Бизнес уик» сэтгүүлийн портал мэдээллээ. Сургалтын шинэ технологи ангийнхаа сурагчдыг илүү сайн удирдах, зөвлөмж тус тус өгөх боломж багш нарт олгоно гэж гар компьютерыг сургалтын хөтөлбөрт нэвтрүүлэх зохицуулагч Жоэл Клейн хэллээ.
2013 оны Нобелийн энх тайвны шагналын төлөө мэдүүлгийн тоо хэмжээ хоёр жилийн өмнөхөөс илүү олон байна. Энэ шагнал улам нэр хүндтэй болж байгааг нэр дэвшэгчдийн тоо бараг жил бүр өсөн нэмэгдэх явдал харуулсан гэж зарим улс төр судлаач үзэж байхад шагналыг хэт улстөржүүлж байна гэж нөгөө хэсэг нь дүгнэжээ. Энэ онд Норвегийн Нобелийн шагналын хороо 259 нэр дэвшигчийг бүртгэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013