×
Нийгэм 6 Гуравдугаар сарын 2013
Өнөөдөр Япон улсад робот экзоараг ясны албан ёсны клиник туршилтуудыг эхлүүлээд байна. Энэ нь хөгшин настай хөл муутай хүмүүст болон янз бүрийн өвчний улмаас бие даан явж чадахаа больсон хүмүүст явахад нь зориулгадсан юм. Туршилт Ниигата хотын улсын цэргийн эмнэлэгт явагдаж байгаа бөгөөд үүний дараа өөр бусад 9 эмнэлэгт явуулах юм.
АНУ-ын эрх баригчид улс орныхоо нутаг дэвсгэрт терроризмд сэжиглэгдсэн этгээдүүдийн эсрэг нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэхгүй. Зөвхөн 2001 оны 9-р сарын 11-ний террорын ажиллагаатай адил онцгой тохиолдолд хэрэглэж мэднэ гэж АНУ-ын Хууль зүйн яамны тэргүүн Эрик Холдер мэдэгдэв.
Орос улсын Холбооны хурлын тэргүүн Валентина Матвиенко хоёр жил дараалан Орос улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр хүлээн зөвшөөрөгджээ.Улс төр, соёл урлаг болон бизнесийн хамгийн нөлөө бүхий Топ-100 эмэгтэй – оросын ХМХ-үүдийн төсөл юм. Оросын парламентын дээд танхимын спикер эмэгтэй их улс төрд 30 жил болж байгаа бөгөөд тус улсын гуравдахь том хүн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНВенесуэл Улсын төрийн тэргүүн Уго Чавес  таалал төгссөнтэй холбогдуулан дэд ерөнхийлөгч Николас Мадуро болон венесулийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Чавесыг гарамгай удирдагч, Орос улсын анд хэмээн нэрлэсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв. Чавестай удаа дараа уулзсан Путин түүний гарамгай чадвар чанарыг тэмдэглэв.
Өчигдөр Венесуэл улсын ерөнхийлөгч Уго Чавес хорт хавдараа авахуулах  мэс засал хийлгэснийхээ дараа бие нь муудсаны улмаас өөд болсон тухай дэд ерөнхийлөгч Николас Мадуро мэдээлэв. Чавес Венесуэл улсыг 14 жилийн турш тэргүүлсэн юм. Николас Мадуро 2011 оны 6-р сард эмч нар Чавест хорт хавдартай гэсэн онош тавьсаны дараа бараг хоёр жилийн өмнө дэд ерөнхийлөгч болов.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013