×
Нийгэм 4 Гуравдугаар сарын 2013
Орос улсад хувийн шорон байгуулж магадгүй гэж Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко саяхан мэдэгдсэн байна. ОУ-д хувийн шоронгуудын систем байгуулах тухай мэтгэлцээн сүүлийн 15 жил үргэлжилж байгаа юм. Харин дөнгөж саяхан Шийдвэр гүйцэтгэх холбооны албаны захирал Геннадий Корниенко “хувийн шорон байгуулах төлөвлөгөөнд ахиц дэвшил гарлаа гэсэн” шуугиан тарьсан мэдэгдэл хийлээ.
Байгал нуурын эрэг дэх Целлюлоз буюу эсэж, цаасны комбинатыг \БНЭЦК\ хаах шийдвэрийг оросын төр засаг гаргалаа. Бүх дэлхийн экологчдын хувьд баяртай энэ мэдээг оросын засгийн газрын дэд ерөнхий сайд Аркадий Дворкович мэдээллээ. “Шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг бусад заводуудад шилжүүлэх замаар Байгал нуурын дэргэдэх Эсэж- цаасны комбинатыг аажмаар хаах шийдвэрийг бид гаргалаа.
Өнөөдөр Хятадын зүүн-хойд Ляонин мужийн захиргааны төв Шэньянд газар дорхи гарцад болсон хүчирхэг дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн шархджээ. Газар дорхи хийн хоолой тасрасан хэрэг явдал дэлбэрэлтийн шалтгаан болсон гэж хятадын Синьхуа агентлаг мэдээлэв. Энд байсан хүмүүсийн мэдээлснээр өнөө өглөө Шэньяны төвд газар дорхи нэгэн гарцад хүчит гурван цохилт мэдрэгджээ. Байгалийн хийн үнэртэй хар утаан эргэн тойрныг бүрхэв.
Өнөөдөр Хятадын зүүн-хойд Ляонин мужийн засаг захиргааны төв Шэньянд газар дорхи гарцад хүчит дэлбэрэлт нижигнэв. Хохирол хэлмэгдлийн одоогоор тодруулаагүй гэж хятадын Синьхуа агентлаг мэдээллээ. Өнөө өглөө худалдааны төвийн өмнөөх газар дорхи гарцад болсон дэлбэрэлт 1 км эргэн тойронд мэдрэгдснийг энд байсан хүмүүс мэдээлэв.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013