×
Нийгэм 2 Гуравдугаар сарын 2013
АНУ-д хагас жилийн дараа түүхэнд анх удаа Ангараг гаригт нисэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах болно. Уг нислэгийг 2018 оны 1-р сарын 5-нд хөөргөхөөр төлөвлөж байна. Энэхүү төсөлд урам хайрлагчаар америкийн анхны сансрын жуулчин саятан Деннис Тито болсон. Уг арга хэмжээ нэг тэрбум долларын зардалтай байх бөгөөд 501 хоног үргэлжлэх юм.
Америкийн Флорида мужийн Брэндон хотын нэгэн байшингийн дэргэд уг байранд амьдардаг нэгнийг ортой нь хамт ховх сорсон том цүнхэл гарчээ. Америкийн CNN телевизийн сувгийн уламжилж байгаагаар, байшингийн хөрсний шороо нурсаны улмаас 36 настай Жефф Бушийн унтлагын өрөөний яг дор 30 метрийн диаметртэй нүх бий болжээ. Одоо энэ байрны хохирол амсагчид хөрс дахин нурахаас болгоомжлон  ойртож чадахгүй байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тус улсын засгийн газрыг тэргүүлсэн хэвээр байна. Энэ тухай тус улсын дэд ерөнхиийлөгч Николас Мадуро мэдэгдсэн. Тэрээр Уго Чавесын биеийн байдал муу, түүнд аппарат залгасан байгаа тухай ХМХ-үүд дээр гарсан мэдээллийг няцаав. Ингэхдээ Венесуэлийн удирдагч өөрийн тухай ямарч мэдээлэл өгөлгүй гурван сар болж байна.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013