×
Нийгэм 1 Гуравдугаар сарын 2013
2013 оны 3-р сарын 15-ны өдрөөс Харилцаа холбооны зохицуулах хорооноос веб-сайтуудад хяналт тавих болно гэж “Аист-Монголия“ телевизийн суваг уламжлав. Сайтын хуудаснуудаас хувь хүмүүсийн нэр төрийг гутаан доромжилсон материалуудыг устгаж байх аж. Хяналт нь бүхэлдээ хэрэглэгчдийн тайлбарууд дээр төвлөрсөн байна. “Программ хангамж болон техникд ямарч нөлөөгүй.

Одооноос хорин жилийн өмнө Монгол улсад орос хэл гадаад хэлний дунд цар хүрээгээрээ нэгдүгээр байранд орж байсан юм. 1990 он хүртэл монголын ЕБ-ын сургуулиудын хөтөлбөрт заавал үзэх ёстой хичээл байлаа. Гэвч үүний дараа орос хэлийг сургуулийн хөтөлбөрөөс хассан. Тус улсад орос хэлгүй бүхэл бүтэн үе бий болсон.

Өнгөрсөн пүрэв гаригт Ромын цагаар үдшийн 8 цагт Ромын Папын Ватиканы ариун шүтээний суудал эзэнгүйдлээ. Пап XVI Бенедикт суудлаасаа татгалзсан. 2-р сарын 11-нд тэр суудлаасаа татгалзаж байгаа тухайгаа мэдэгдэж дэлхий нийтийг гайхшруулсан юм.
Япон улс арилжааны зорилгоор халим агнахыг зөвшөөрснөө анх удаа албан ёсоор хүлээв. Агнуур ШУ-ны зорилготой гэж урьд тайлбарлаж байсан аж. Халимын махны үлэмж хэсэг нь японы ресторануудад шилждэг гэж одоо Японы загасны аж ахуйн сайд Ёсимаса Хаяси батлан илэрхийлэв. 1986 онд Олон улсын халимын комисс арилжааны халимын агнуурыг түр азнаж, зөвхөн умардын цөөнхөн ард түмэнд агнах зөвшөөрөл өгсөн билээ.
Эдүгээ дэлхийд 1453 тэрбумтан байгаа. Өнгөрсөн онд тэдний нийт өмч хөрөнгө нэлээд нэмэгдэж 5,5 триллион долларт хүрчээ. Хятадын «Хужунь» сэтгүүлийн газраас хийж өнөөдөр нийтлүүлсэн судалгааны дүн үүнийг гэрчлэн харуулав. Судалгааны дүнгээс харахад Азид 608 тэрбумтан байгаа. Тус бүс нутаг мөн үзүүлэлтээр 440 тэрбумтан суудаг Хойд Америкаас анх удаа тэргүүлэв. Европт 324 тэрбумтан байгаа.
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013