×
Нийгэм Гуравдугаар сар 2013
Даяаршлын эсрэг “Вольтерын сүлжээг ” /өдөрт нэг сая хүртэл тооны хүн үздэг/ үндэслэн байгуулагчдын нэг Нью –Йоркийн ихэр цамхаг дэлбэрэлсний учир шалтгааныг нээж нэрд гарсан зохиолч бол Тьерри Мейсан юм. Сирид амьдардаг энэ сэтгүүлч “Оросын дуу хоолой” радиод Дамаскийн үйл явдлуудын нууцыг тайлж байна.
Хятадын баруун-өмнөд хэсгийн алтны уурхайд гарсан нуралтын улмаас 83 уурхайчин  уурхайн нуранги дор үлдэжээ. Нэг хоногийн дараа аврагчид  газар дор  очиход нэг ч хүн амь гарч чадаагүй аж. Баасан гаригт Хятадын алтны корпорацын уурхай байдаг лхасын мэджокунггар хотын нэгэн тосгонд газар хөдлөжээ. Газрын нуранги дор 83 хүн үлдсэн. Урьдчилсан мэдээгээр, 3 км газар нуралт явагджээ.
БНАСАУ-ын удирдагч “дайны байдалд” шилжиж байгаа тухай мэдэгдэл хийсний дараа өнөөдөр Умард Солонгосын бүх бүс нутгуудад Америкийг эсэргүүцэх жагсаалууд явагдаж байна. АНУ болон Өмнөд Солонгосын өдөөн хатгалгуудтай эрс шийдэмгий тэмцэхийг уриалсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыныг дэмжихээр гудамжинд гарсан умардын жагсагчид “Америкийн империалистууд сөнөх болтугай!
Европ, Азийн хил дээр орших уралын Екатеринбург хот 2020 онд ЭКСПО олон улсын үзэсгэлэнг ажиллуулах газрын хувьд хоёр тивийн төлөөлөгчдэд тохиромжтой болно гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэрээр Олон улсын үзэсгэлэнгийн товчооны үнэлгээ өгөх комиссын гишүүдтэй уулзав. Орос улс ЭКСПО Лондонд анх удаа болсон 1851 оноос хойш Дэлхийн иж бүрэн бүх үзэсгэлэнд оролцож байна.
Эдүгээ Орос улсад нийгмийн давхрага бүлгийн орлогын ялгаа «туйлдаа» хүрсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон нийтийн ардын фронтын анхдугаар бага хурал дээр хэллээ. Ерөнхийлөгчийн мэдээлснээр дэлхийн бусад улсад ч адилхан асуудал гарсан. Орос улсад орлогын зөрөө ялгаагийн коэффицент 15-аас 16 хүртэл хэлбэлзэж байна гэж ерөнхийлөгч Путин хэлжээ. Нийгмийн шудрага ёс энэ бага хурлын гол сэдэв боллоо.
ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч Владимир Путин Хар тэнгисийн хавьд гэнэтийн цэргийн өргөн цар хүрээтэй сургууль өнөөдөр явуулаж эхлэх тухай тушаал өгсөн гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ. Түүний хэлснээр Севастополь, Новороссийскод байрлсан 36 хөлөг онгоц, нисэх хүчин, нийт 7 мянга орчим хүн цэргийн сургуульд оролцож байна.
АНУ тагнуулын газар хятадын иргэн цэргийн технологийг хулгайлахыг мэдсэнгүй өнгөрөөжээ. Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ эвгүй байдалд орлоо. Сонирхолтой нь АНУ-д хаалттай цэргийн мэдээлэл нь Хятадад хоёр жил нээлттэй байна. Хятад гаралтай цахим инженер Стив Лю нь Хятадад ашигтай тагнуулын үйл ажиллгааныхаа төлөө 6 жил шоронд хоригдох ял авчээ. Хятад угсаатай Стив Люд Нью-Жерсийгийн шүүх ялын тогтоол гаргасан.
Эмэгтэй хүн түүхэнд анх удаа Төрийн тэргүүлэх зүтгэлтнүүдийг хамгаалах АНУ-ын Нууц албаны захирал болов. Ерөнхийлөгч Барак Обама мөн албан тушаалд 53 настай Жулия Пирсонийг томилох бодолтой байна. Тэрээр «томоохон арга хэмжээн дээр америкчуудыг хамгаалж, манай санхүүгийн системийн аюулгүй байдлыг хангаж  ерөнхийлөгчийг оролцуулан удирдагчид ба тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалах чанар чадвартай байна» гэж Барак Обама хэллээ.

Орос, Монгол улсын хоорондын хилийн орчмуудын байгалийн “Истоки Амура” ("Амар мөрний эх") болон “Түнх-Хөвсгөл” тусгай хамгаалалттай газруудыг байгуулах тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг бэлтгэжээ.Уг баримт бичгийн дагуу Орос улсын талаас Сохондины дархан цаазат газар болон Монголын талаас «Онон-Балж голын сав» байгалийн цогцолборт газар нь Амур мөрний сав нутгийн нэг цөм болох юм.

Орос, Монгол, Хятад улсууд дамнасан аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийг Эрхүүд «Байкалтур» олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд авч үзэж хэлэлцэнэ. Үзэсгэлэн 3-р сарын 27-29 өдрүүдэд ажиллана. «Азийн дорнод бүс нутаг аялал жулчлалын нэгдсэн орон зайны хувьд» практик-эрдэм шинжилгээний бага хурлыг улс дамнасан аялал жуулчлалын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудалд зориулна.
Орос улсыг орхин явсан олигарх Борис Березовскийн үхэл “дүүжлсэнтэй” холбоотой гэдгийг задлан шинжилгээ харууллаа гэж өчигдөр орой британийн цагдаагийнхан мэдээлсэн байна. Цогцос дээр ямар нэгэн хүчирхийллийн ул мөр байгаагүй гэж шүүх эмнэлэгийн шинжилгээний бичигт заасан байна. Цаашдын шинжилгээ судалгаа хэдэн долоо хоног үргэлжлэх болно гэж баримт бичигт заасан байна.
Сибирийн өмнөд хэсгийн Кемерово мужид хүмүүс ойн зэрлэг амьтдад туслаж байна. Жил бүрийн өвөл амьтны ертөнцийг департаментын ажилтанууд тайгын ойн амьтнуудыг хооллох газруудыг тусгайлан байгуулаад байна.Үүний ачаар сибирийн хахир хатуу өвлийн нөхцөлд мянга мянган ойн амьтад амийг аварчээ. Кемерово муж нь Сибирийн тайгын яг төвд оршдог юм. Орон нутгийн ойд олон тооны ан амьтад болон шувууд байдаг.
Орос оронд өвөл үргэлжилсээр байна. Гуравдугаар сарын сүүлчээр Орос улсын төвийн нутгуудаар хэт хүйтэрч байна. Зарим газар шөнөдөө хасах 25 градус хүрч байна. Их хэмжээний цас унаснаас болж зарим бүс нутгуудад онц байдал зарлаад байна. Москвагаас өмнө зүгт 500 километрт оршдог Курск хотод энэ гамшиг хэдэн өдөр үргэлжилж байна.
“Дэлхийн цаг” экологийн арга хэмээний үеэр Москва 5 мегаватт эрчим хүч хэмнэсэн байна гэж хотын түлш эрчим хүчний аж ахуйн департаментийн дарга Павел Ливинский мэдээлсэн байна. Хэмнэсэн эрчим хүчний үнэ нь 26 мянган рубль буюу 840 доллар болсон байна.
Борис Березовский үхлээ. ОУ-ын шинэхэн түүхийн үл ойлгогдох нэгэн хувь хүний амьдрал дууслаа. “Саарал их хамба”, “Кремлийн загалмайлсан эцэг”, “улс төрийн ашиг хонжоо хайгч”... гэх мэт бүхий л хочоор хэвлэлийнхэн түүнийг шагнаж байлаа. Түүний нэр түүхэнд үлдэх бол уу? Березовскийн нэр 1990-ээд оны дунд үеэс эхлэн үйл ойлгогдох оньсого мэт санагддаг байлаа.

Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид таны сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч сонсоорой.

Сүүлийн 13 жил Их Британи улсад амьдарч байсан 67 настай Борис Березовский Лондон хотноо таалал төгслөө. Энэ бизенсмений төрөл төрөгсөд нь бямба гаригт энэ тухай мэдээлсэн байна. Березовский өөрийнхөө байшингийн ариун цэврийн өрөөнд нас барсан байжээ. Түүний өмгөөлөгч Александр Добровинский үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байж болзошгүй гэж үзэж байна. Мөн өөрөө өөрийгөө егүүтгэсэн байж магадгүй гэсэн хувилбарч байгаа юм.
Өчигдөр солир АНУ-ын зүүн эрэг хавийн нутаг дээгүүр нисч гарсан гэж тааварлав. Америкийн ХМХ-үүд нүдээрээ үзсэн олон хүний мэдээллээс иш татан энэ тухай уламжлав. Тэнгэрт гялс хийлтнийг харсан гэж Хойд Массачусетс муж улсын Бостоноос өмнөд Виржинийн Ричмонд хүртэл олон хот тосгоны оршин суугчид олон нийттэй харилцах сүлжээний хуудаст бичжээ. Видео
Оросын 70 хотын 20 сая орчим оршин суугч өнөөдөр дэлхий даяар зохион явуулж буй «Дэлхийн цаг» арга хэмжээг дэмжинэ. Орон нутгийн цагаар яг 20 цаг 30 минутад албан байгууллагууд ба иргэд нэг цагаар гэрэл унтрааж, цахилгаан хэрэгслийг салгах юм.
Кремль засгийн бүх түвшинд тал тохой татах явдалтай тэмцэх бодолтой байна. БНМордов Улсын төрийн тэргүүн асан Самар мужийн өнөөгийн засаг даргын хүү Николай Меркушкинийг Мордовын дэд ерөнхий сайдаар томилсон явдал эл асуудлыг тавих шалтгаан болжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар Хятадын аялал жуулчлалын жилийг өчигдөр улсын Кремлийн ордонд нээв. Путин нээх ёслол дээр үг хэлж, Оросын аялал жуулчлалын жилийг Хятад улсад зохион явуулснаас хойш хятадын жуулчдын тоо бараг 50 хувиар өсөн нэмэгдснийг тэмдэглэлээ. Хятадын зочид Орос улсад аялсан гадаадын иргэдийн дотор тоо хэмжээгээрээ хоёрт орж байна.
“Оросын дуу хоолой” төрийн радио компани Хятад улсын хэвлэл мэдээллийн орон зайд гарцтай боллоо. Си Зиньпины Орос улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд байгуулсан багц баримт бичигт “Оросын дуу хоолой”, Хятадын ХМХ-үүдтэй шууд хоёр гэрээ байгуулсан. “Оросын дуу хоолой” радиогийн түншүүдэд танилцуулга нэг их шаардагдахгүй юм.
Усны олон улсын өдрийг өнөөдөр 3-р сарын 22-нд тэмдэглэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун үүнтэй холбогдуулан өчигдөр үг хэлж, усны нөөц тогтвортой хөгжлийн үйл явцын хүрээнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг мэдэгдлээ. Тэрээр янз бүрийн талд хандан усыг зөв зохистой ашиглах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ.

Уламжлал ёсоор 3-р сарын сүүл болон 4-р сарын эхэн үеэр Монгол улсад орос улсын их, дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүсийг сонгон шалгаруулах уралдаан болдог. Энэ жил элсэх хүсэлтэй хүүхэд залуучуудын эцэг, эхчүүд тус улсын Боловсрол соёл, шинжлэх ухааны яам болон шалгалт явуулах байгууллага руу сэтгэл түгшин, олонтоо утас цохих болов.

Орос, Хятадын хорондын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед орос хэл БНХАУ-д улам их сонирхол татаж байна гэж нэрд гарсан орос хэл судлаач, Бээжингийн гадаад хэлний их сургуулийн дэргэдэх Орос хэлний төвийн захирал Ли Иннань өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнөөдөр 3-р сарын 22-нд Дэлхийн усны өдрийг тэмдэглэж байна. Одоогоос 20 жилийн тэртээ НҮБ-ын АЗ-өөс мөн өдрийг тогтоожээ. Тэгснээрээ хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх олон улсын асуудлыг онцлов. Өнөөдөр дэлхийд ус манай гаригийн өөр төрлийн нөөцөөс илүү их шаардагдаж, дутагдаж байна. Манай гариг усаар бялхав. Гэвч хүн усны дөнгөж 1 хувийг ашиглаж мэднэ. Цэнгэг ус дутагдсан нь одоо мэдрэгдэв.
Өмнө нь
Гуравдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2013