×
Нийгэм 27 Хоёрдугаар сарын 2013
Цамхагууд нь 355 метр өндөр JW Marriott Marguis дэлхийн хамгийн өндөр зочид буудал өнөөдөр Дубайд нээгдэв. Зочид буудал дал модны хэлбэртэй хоёр цамхагтай юм. Энэ нь Ойрхи Дорнодын төдийгүй дэлхийн хамгийн тохилог тухтай дээд зэргийн зочид буудал юм гэж зочид буудлын захиргаа мэдэгджээ. Энд үйлдвэр худалдааны бүлгийнхэн байрлана гэж тэд үзэж байна.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваны хэрэг эрхлэсэн бичиг хэргийн газрын тэргүүн Ван И БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний албан тушаалд нэр дэвших бололтой гэж өнөөдөр Ройтер агентлаг мэдээллээ. Япон улс, БНАСАУ-ын талаархи шинжээч Ван Ийг мөн албан тушаалд томилох нь Бээжин ойрын хөршүүдтэйгээ харилцааг хэвийн болгохыг эрмэлэж байгааг харуулна гэж агентлаг тэмдэглэв.
Буриад улсын Байнгын төлөөлөгчийн албан тушаалд Буриадын Ардын хурлын депутат Оросын КН –ын гишүүн Сергей Будажапов томилогдлоо. Байнгын төлөөлөгчийн газрыг тэргүүлэх саналыг Буриал улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын тавьжээ.
Япон улсын талаас тавиад байгаа Курилын нутаг дэвсгэрийг тойрсон асуудлуудыг дараа үеийнхэн эцэслэн шийдвэрлэж чадна. Энэ тухай Орос улсын Алс-Дорнодын Холбооны тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Виктор Ишаев мэдээллийн “Киодо Цусин” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Оросын парламент орлого, үл хөдлөх хөрөнгөө нуун далдлаж, хууль ёсоор хориглосон ч бизнес цаашид эрхлэж байгаа депутатуудаас ангижирч байна. Хэдэн депутатын эрхийг хасснаас хойш мандатаас сайн дураараа татгалзах тохиолдол гарч байна. Энэ сарын сүүлээр эрх баригч «Нэгдсэн Орос Улс» намын гурван төлөөлөгч ОХУ-ын Улсын думаас гарч явсан байна. Тэдэнд албан ёсоор ял ногдуулаагүй.
Хятад улсын томоохон худалдааны Тaobao интернет сүлжээнд челябинскийн солирын хэсгийг худалдах тухай зар гарсан гэж РИА Новости агентлаг уламжилжээ. Худалдагчид солирын нэг ширхэг хэлтэрхийг 1370 доллароос 16 мянган долл. хүртэл үнэлжээ. Ингэхдээ жинхэнэ гэдгийн баталгааг өгөхгүй аж.
АНУ-ын Сенат тус улсын ерөнхийлөгч Барак Обамагийн Батлан хамгаалах яамны сайдын албан тушаалд нэрийг нь дэвшүүлсэн Чарльз Хейгелийг сайшаан дэмжив. Түүнийг нэр дэвшихэд 58 сенатор дэмжиж, 41 нь сөрөг саналтай байв. Нэр дэвшигч Хейгелийн санал хураалт хоёр дахь оролдлогоосоо хүчинтэй боллоо. 2-р сарын 15-нд америкийн сенат эл асуудлыг хаасан юм.
Хоёрдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2013